Сибирийн зэвсгийн агуулахад дахин цуврал дэлбэрэлтүүд болжээ

5344

Өнгөрсөн Даваа гарагт Красноярскийн хязгаарын Ачинск хотын орчимд зэвсгийн агуулахад гал гарснаас хүчтэй цуврал дэлбэрэлтүүд болж, нэг хүний амь үрэгдэж, 13 хүн шархдаж, 16,000 хүнийг нүүлгэж байсан билээ.

Тэгвэл өчигдөр Ачинск хотын ойролцоо дахин хоёр хүчтэй дэлбэрэлт болжээ.

Ачинск хот болон Каменка тосгоны байшин барилгуудын цонх хагарсан нь дэлбэрэлтийн хүч ямар байсныг харуулж байна. Урьдчилсан байдлаар Баасан гарагт болсон дэлбэрэлтүүдийн улмаас арван хүн шархдсан гэнэ.

Зэвсгийн агуулах дээр аянга буусан нь дэлбэрэлтийн шалтгаан болсон тухай ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ. Агуулахын аянга зайлуулах систем нь тухайн үед эвдэрсэн байсан бололтой.

Агуулахын ойролцоох Каменка тосгоны оршин суугчдыг хөрш Малиновка тосгон руу нүүлгэн шилжүүлсэн байна.

Эх сурвалж: ТАСС

Р.ТӨМӨР, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих