М.Энхболд “60 тэрбум”-ын хэрэгт хариуцлага хүлээхгүй

5360

АТГ, ЦЕГ, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох “60 тэрбум”-ын схемийг боловсруулах хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуулж дууссан байна.

Улмаар  Ц.Сандуй, А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар  яллагдагчаар татах хүсэлтээ өнгөрсөн Пүрэв гарагт прокурорт хүргүүлсэн аж.
Харин мөрдөн байцаалтын явцад  мөнөөх “60 тэрбум”-ын схем УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа бодитоор хэрэгжээгүй, М.Энхболд нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарын боловсруулсан схемийг 2014 онд сонссон нь үнэн ч хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ.
Э.Мягмар
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.