2025 он гэхэд дэлхийн хүн амын тал хувь нь 5G сүлжээ ашиглана

5jlnhp5b1m8i941bafc6s632do_b2025 он гэхэд 5G сүлжээ дэлхийн хүн амын 58 хувийг хамарч ухаалаг роботууд үйлчилгээнд нэвтэрч гэр бүлд шаардлагатай ажлуудын 14 хувийн хийж гүйцэтгэдэг болно гэж  Хятадын технологийн салбарын шилдгүүдийн нэг Huawei компанийн эрхлэн гаргадаг Global Industry Vision 2025 тайланд дурджээ.
Энэхүү тайланд ирээдүйд хамгийн эрэлттэй салбарууд, менежмент, жижиглэнгийн худалдаа, санхүү, үйлдвэрлэл зэрэг ирээдүйг тодорхойлох 17 томоохон салбарын 10 чиг хандлагыг дэлгэрэнгүй харуулжээ.
“Ухаалаг ертөнцөд хүрэхэд тун ойрхон байна” гэж тайланд дурджээ. 5G технологи, дотоодын ухаалаг роботуудыг өргөнөөр ашиглахаас гадна 2025 он гэхэд томруулсан эсвэл виртуал бодит технологийг ашигладаг компаниудын бүтээгдэхүүний ашиглалт  10 хувь хүртэл өснө гэж тооцоолжээ. Түүнчлэн том компаниудын 97 хувь нь үйлчилгээ, үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашигладаг болно гэжээ.
Huawei-ийн мэдээлснээр ухаалаг хувийн дижитал туслах хэрэгслүүдийн хэрэглээний түвшин 90 хувьд хүрч, тээврийн хэрэгслийн сүлжээний технологийг дэлхийн тээврийн хэрэгслийн 15 хувьд суурилуулж, үйлдвэрлэлийн роботууд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүстэй зэрэгцэн ажиллах болно гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: CCTV.com

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.