“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хулгайлсан гэх 365 мянган тонн нүүрсний хэргийг хурдан шийдэх үүрэг өглөө

15655914375d51078dc74d9Тост тосон бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж, Гурван тэс сумын алдартай Хөвдийн булаг, Хуршуутын гол болсон Баянбүрд ширгэж алга боллоо гэх таагүй мэдээ олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгаль орчны сайд Н.Цэрэнбат, Уул уурхайн сайд П.Сумъяабазар болон цагдаа, тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компаниас “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “хулгайлсан” гэх 365 мянган тонн нүүрсний хэргийг шийд хэмээн үүрэг өглөө.

Ерөнхий сайд хэлэхдээ “Хулгайд алдагдсан 365 мянган тонн нүүрсний асуудал юу болсон бэ. Ерөнхий сайд жилийн өмнө үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байгаа. Үр дүн нь хаана байна вэ. Шударга ёсыг тогтоох ёстой” гэсэн юм.

Б.Бурмаа

http://www.zaluu.com/read/3ab8g5cdg


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.