“Цэцээ гүн”-ний оргил өөд аялал хийсэн БНСУ-ын иргэн алга болжээ

5383

 

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ “Билгүүн туул” ХХК-ийн зохион байгуулсан Богд-Хан уулнаас “Цэцээ гүн”-ний оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн алга болжээ.

Иргэн Л нь 61 настай эмэгтэй бөгөөд өчигдөр буюу 08.11-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын албанд иржээ. Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч, нэг автомашин, тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, хоёр автомашин тус аймгийн цагдаагийн газрын 10 алба хаагч, нэг автомашин, нийт 32 алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.