Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ

5389

Камбож улсын баруун хойд нутгийн Баттамбанг мужийн агуйн хадны завсар хоол, усгүйгээр дөрөв хоног гацсан эрийг аварчээ.

Тэрбээр лхагва гарагт “Sum Bora” агуйн хадны завсарт унаж, гацсан бөгөөд аврагчдыг ирэх хүртэл гэрлээр дохио өгч байжээ.
28 настай эрийг гэр бүлийнхэн нь алга болсноос хойш хоёр хоногийн дараа хайж эхэлжээ. Эрэн хайх ажиллагаанд 200 гаруй хүн оролцсон байна. Аврагчид 10 цаг үргэлжилсэн аврах ажиллагааны үр дүнд түүнийг хадны завсраас гарган авч, орон нутгийн эмнэлэгт хүргэжээ.
Энэ үйл явдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх үүднээс “Chakrai” уул руу авирах, аялахыг хориглосон гэж цагдаагийн газрын дарга Сарет Висет орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.