Хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногт хүйтэрнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөн­гөн үйлдвэрийн яамнаас өвөлжилт хүндэрч байгааг сэрэмжлүүллээ. Газар нутгийн 80 гаруй хувь нь цастай, хамгийн их анхаарал татаж байгаа нь Увс, Завхан аймгийн хойд сумд, Хөвсгөл аймгийн баруун болон урд сум байгаа аж.

Эдгээр аймагт 20-25 см, хүндэрсэн газраар 30 см цастай байна. Өвлийн cap дундаа орж байгаа үед өдөр нь дулаарч хөлрөх, үүрээр мөстөх байдал үүсч байгаа тул үүнтэй холбоотойгоор мал бэлчээрт гарахад хүндрэлтэй болжээ. Нийт долоон аймгийн 12 сумдад өвөлжилт хүндэрч эхэлснийг Ус цаг уурын орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Мөн хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногт хүйтрэх төлөвтэй байна.

Нийт нутаг болон өндөр уулын бүс нутгаар хасах 30 хэм хүрч төвийн болон тал хээрээр хасах 20-25 хэм хүрч хүйтэрнэ. Түүнчлэн хальтиргаа гулгаа их байгаагаас осол аваар ихэссэн, хөдөө орон нутагт явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд аюулгүй байдлаа хангаагүйгээс цасанд суух, шатах, хоорондоо мөргөлдөх осол гарсаар байгааг иргэдэд сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих