Б.Хурцын шүүх хурлын талаар…

5497

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зорилгод үл нийцсэн буюу чи хэргээ хүлээ гэж зодож, толгой руу нь шээс асгаж, галуун цуваагаар алхуулж илт айлган сүрдүүлж байгаа үйлдэл тэгээд гүйцэтгэх ажиллагаа юу?

Өөрөөр хэлбэл Батбаяр гээд өмгөөлөгч Содномдаржааг нэг алгадаж цохисон үйлдлийг эрүүдэн шүүлт гэлээ гэх юм. Ард түмэн хорих өрөөнд юу болсон талаарх бичилгийг үзсэн. Гэтэл үүнийг гүйцэтгэх ажиллагаа гэж тайлбарлаж байгаа нь ичмээр зүйл.

Хорих байрны дотоод журамд эмэгтэй ялтны өрөө лүү, эрэгтэй ялтан оруулах нь байтугай үзлэг хийхэд л ижил хүйсний ажилтан гүйцэтгэнэ гээд заачихсан гэтэл эмэтгтэй хүний өрөө лүү эрэгтэй ялтан оруулж илт дарамтлуулж байхад үүнийг гүйцтэгэх ажиллагаа хийсээн гээд зогсож байдаг.

Гүйцэтгэх ажиллагаа гэж ялтан оруулж дарамталж хоригдож буй этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлэхгүй шүү дээ. Үүнийг эрүүдэн шүүх гэдэг юмаа.

‎Даваасамбуугийн Батмөнх‎ 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.