Хятадын төмрийн хүдрийн импорт 21%-иар өсчээ

5499

Хятад улс долдугаар сард 91.02 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх сарынхаас 21%-иар өсжээ. Энэ нь он гарснаас хойших хамгийн өндөр хэмжээнд тооцогдож буйг тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 590.08 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9%-иар буурчээ.

Өнгөрсөн долоо хоногт Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ буурч 1 тонн нь 689 юань буюу 97.72 ам.доллар хүрсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.