Л.Оюун-Эрдэнэ: Бөх төр хоёр тусдаа байх ёстой

5549

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс түрүү бөхийн допингтой холбоотой асуудлаар хэвлэлийнхэн тодруулга авлаа. Тэрээр энэ үеэр, “Ер нь бол миний хувийн байр суурь бол бөх төр хоёр тусдаа байх ёстой. Уяач УИХ-ын гишүүн хоёр тусдаа байх ёстой. Энийг ингэж нэг талд нь гаргаж шийдэх ёстой байх. Тэгэхгүй бол арай хэтэрлээ. Олон асуудал гарч байна.

Ер нь үндэсний баяр наадмыг хуульчилсан нь буруу байж магадгүй. Хэт төрд татаад аваад ирчихсэн байх талтай. Тэрнээс биш бөхийн холбоо зүгээр зохион байгуулаад явж байсан юмыг заавал Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгож, заавал төр оролцдог болсон нь алдаа байж магадгүй. Энэ тал дээр миний хувьд ямар нэг байдлаар оролцохгүй. Ажиглаад л байж байна” хэмээн ярьлаа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.