Байгууллагынхаа эзэмшил газрыг завшсан хэрэгт БХТН-ийн удирдлагыг шалгаж эхлэв

5550

Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэгийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлжээ. Хэдэн жилийн өмнөөс л түүнийг эд хөрөнгө завшсан байж болзошгүй гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан ч тухайн үед хууль хяналтын байгууллагынхан уг асуудлыг хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн.

Харин саяхнаас цагдаа, прокурорын байгууллагынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм байна. Бидэнд олдсон мэдээллээр БХТН-ийн төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэгийг эрх бүхий албан тушаалтнуудтайгаа нийлж, хуурамч тамга, тэмдэг ашиглан БХЯ-ны харьяанд байсан тус нийгэмлэгийн газар, барилга, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хамаарал бүхий хүмүүстээ шилжүүлэн завшсан байж болзошгүй гэж буруутгаж буй аж.

Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сурталчилгаагаа явуулж байгаа “Дэлгэрэх хотхон”-ы барилга барьсан газар нь дээрх нийгэмлэгийн эзэмшлийнх байсан гэнэ. Ажилчин, албан хаагчдаа орон сууцжуулах, хөнгөлөлттэй үнээр олгох нэрээр Хан-Уул дүүргийн III хороо буюу БХТН-ийн урд талд байрладаг 1.2 га газрыг хүргэн болон дүүгийнхээ хамтран байгуулсан “Хиллфорт” компанид шилжүүлэн барилга бариулж, хүүхдүүдийнхээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн нэр дээр таван тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй 78 орон сууц үнэгүй авсан гэх үндэслэлээр түүнийг шалгаж эхэлснийг тус нийгэмлэгийн болон хууль хяналтын байгууллагын эх сурвалж хэлж байна.

Эх сурвалж: Unuudur.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.