Гахайн ханиад болох нь нотлогджээ

Дархан сумын нэгдүгээр багийн иргэн М-ийн гахай “гахайн үржил амьсгалын хам шинж” өвчнөөр өвчилсөн болохыг лабораторийн шинжилгээгээр баталжээ.

Энэ өвчин нь хүнд халдварлахгүй, амьтнаас амьтанд халдварладаг аж. Тиймээс манай байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч өвчтэй гахайг тусгаарлах, халдвар хамгаалалтын дэглэм тогтоох, иргэдийг эрсдлээс сэргийлэх зэрэг шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Дашрамд дуулгахад өвчний голомтод буй уг айл арван гахайтай гэнэ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих