УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа уурхайн эзэдтэй нууц уулзалт хийв үү!

6bf075a16c66fc94f58a1dfa4f1b3159Өчигдөр  Новотел зочид буудалд уул уурхайн лицензээ хураалгасан 20 орчим захирлууд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай уулзаж байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Мөн үүнээс гадна тус уулзалтын  үеэр Монгол газар ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр харвалт өгч эмнэлэгт хүргэгдсэн гэх сошиалд цацагдаад байгаа. Тус мэдээлэл гарсан даруйд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн цахим  хуудсаараа, “Би өнөөдөр гэртээ сууж байна. ямар юмных нь Новотелд байх вэ. Гэр орондоо хүүхэд багачуудтайгаа сууж байна. Гадна дотноос манай дүү нар ирчихсэн, дүү нартайгаа ярилцаад сууж байна.
Тийм учраас энд тэнд, буудалд бизнесийнхэнтэй байна гэдэг энэ яриа чинь ор үндэсгүй яриа шүү.Ийм худлаа юм явуулж болохгүй ээ, залуучуудаа. Ёс суртахуунтай байцгаа. Хуульд захирагдаж амьдарна гэдгийг би хаана ч хэлнэ” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлсэнээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өчигдөр 16.00 цагийн үед Новотел зочид буудалд бус “City tower”-ийн 15 давхарт байсан” гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа барьц алдаж яаруу сандруу лайв хийхдээ “би өнөөдөр гэртээ сууж байна” хэмээн худал мэдэгдэл хийв. Түүний энэхүү яаруу сандруу мэдэгдэл цахим орчинд челлэнж болон үргэлжилж байна.

 
https://paparatsi.mn/owj


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.