“Алтан тариа” ХХК-ийн хоёр ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа агааргүйтэж ухаан алджээ

15663545985d5caca6ebe40“Алтан тариа” ХХК-ийн тэжээлийн үйлдвэрийн хоёр ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа агааргүйтэж ухаан алджээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “Алтан тариа” ХХК-ийн тэжээлийн үйлдвэрийн бутлуурын дамжуулагч төмөр хоолойд тус компанийн ажилтан Г, Г нар нь ухаан алдсан байна.

Энэ тухай дуудлага 08.20-ны өдрийн 08:50 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирж, Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай очиход “Алтан тариа” компанийн 2 ажилтан 2 метрийн голчтой бутлуурын дамжуулагч төмөр хоолойд ухаан алдаж унасан байсныг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д хүлээлгэн өгчээ.

Х.Соёл

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.