С.Оюун: Хамтарсан Засгийн газарт орсон нам хариуцлагаа ч хуваах ёстой

ИЗН-ын дарга С.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ИЗН-ын эзлжит их хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?

-ИЗН-ын их хурал энэ сарын 28-нд болно. Хуралдаанаар ИЗН-ын нэрийг солих, ҮЗХ-ны гишүүдийг томююх болон намын лого, сонгуулийн хөтөлбөрийг боловсруулна. Бид ИЗ-НН-ыг бүртгүүлзх асуудтаар Дээд шүүхэд материалаа бүрдүүлж өгсөн боловч бүртгээгүй. Энэ асуудал анхан шатны шүүхэд явж байгаа.

Хуулийн хувьд манай намын асуудал маргаантай байгаа ч гэсэн улс төрийн хувьд нэгдэх тухайгаа бид өнгөрсөн оны гуравдугаар сард шивдсэн. Өнгөрсөн хугацаанд ажлаа хамтраад явуулж байгаа. ҮЗХ-ноос туг, логог шинэчлэх асуудлыг оруулсан. Мөрийн хөтөлбөрийн тухайд хоёр нам хамтран ярилцсан зүйл л бий. Либерал бодпого, байгаль орчин хамгаалах тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон байгаа. Энэ мөрийн хөтөлбөрөө өөрчлөхгүйгээр батлахаар хэлэлцэж байна.

Ер нь улс төрийн намын өөрчлөлт шинэчлэлтийн асуудлыг хэлэлцэх эрх их хуралд байдаг. Тийм учраас бид их хурлаараа дээрх асуудлыг шийдэх гэж байна. Өнөөдөр НН-ын их хурлын 352 гишүүний тавин хувь нь ИЗН-д элссэн. МНН-ын бага хурлын гишүүд бараг 100 хувь нь ИЗН-д элссэн. Миний хувьд одоогоор ИЗН-д элсээгүй.

Яагаад гэвэл “хөлгийн ахмад хамгийн сүүлд гардаг” гэдэг шиг хууль эрх зүйн үүднээс сүүлд элсэхээр болж байна. ИЗН-ын нөхөд хурлаараа шийдвэрээ гаргана. ИЗНН-аабид Дээд шүүхээр баталгаажуулаад үйл ажиллагаагаа явуулна. Ийм учраас өмнөх НН-ын маргаантай асуудал хуулийн дагуу явна.

-Дээд шүүхийн шийдвэр гарахгүй бол НН-ынхан яах вэ?

-Улс төрийн хувьд нэгдсэн. Одоо Дээд шүүх бүртгэх л үлдээд байна. ИЗН их хурлаа хийж хэлэлдэнэ. НН-д энэ хоёр намын нэгдпийг дэмжиж байгаа гишүүд олон байгаа. Улс төрийн намын тухай хуулиар олонхын саналаар шийдэгдэнэ. Улс төрийн намын хуулинд үгийг өмчлөх асуудал байдаггүй.

-Сонгуулийн хуулийн тухайд хэр шинэчлэлт хийгдсэн гэж үзэж байна вэ?

-Сонгуулийн хуулийг анх оргөн барьсан, Д.Лүндээжанцангийн ба бусад төсөл дээр 100 хувь пропорциональ тогтолцоотой байсан. ИЗНН-ын хувьд энэ төслийг дэмжиж байсан. Пропорциональ хувилбар давамгайлсан нь манай орны нөхцөлд сайн талтай. Харамсалтай нь энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд олигтой шинэчлэл ороогүй. Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр Сонгуулийн тухай хуульд пропорциональ тогтолцоо 3/1 хувьтай байгаа нь сайн хэрэг. Ямар ч сонгуулийн тогтолцоо байсан бид хууль дүрмээрээ явж, хичээн ажиллаж, улс орныхоо хөгжлийн төлөө явна.

-Орон нутгийн сонгуулийг УИХ-тай хамтран явуулах дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хамтад нь явуулж болно. Техникийн асуудпаас л доголдол гарах вий гэж сэрэмжлээд байгаа юм билээ. Хамгийн гол нь анх удаа явуулах гэж байгаа учраас болгоомжлоод байна уу гэж бодогдсон.

-Үүсээд байгаа улстөрийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч байна вэ?

-Энэ удаагийн хамтарсан Засгийн газар салж байгаа асуудалд хууль дүрэмд нийцэхгүй байна гэхээсээ илүү гэрээний асуудалд анхаарсан. Хоёр нам Засгийн газраа байгуулахдаа хамтарч гэрээ байгуулсан. Үүний хэрэгжилт болоод гэрээ нь дуусгавар болж байгаа эсэхийг УИХ-ын гишүүн Д.Энхбат лавлан асууж байсан. Ер нь хариуцлагаа ч хамтраад үүрэх ёстой. Сонгуулийн үеэр аль аль нь дөрвөн жилийн тайлангаа хамтдаа тавьж, хамтдаа хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна.

-Засгийн гарыг бүрдүүлэхэд гацааж байгаа асуудал дээр ямар байр суурьтай байна вэ? Тухайлбал, Тэргүүн шадар сайдын орон тоо хэрэггүй гэж байна?

-Нэгэнг АН Засгаас гараад шинэ Засгийн газар байгуулах асуудал яригдаж байна. Тийм учраас шинэ Засгийн газар байгуулагдаад ажиллаад яваасай гэж бодож байна. Улс төрийн хувьд гэрээгээ цуцлах асуудлыг ярьж байна. Хуулийн хүрээнд нэгэнтээ олонх болсон нам нь сайдуудынхаа нэрийг дэвшүүлэх эрхтэй. Тиймээс МАН-аас дэвшүүлсэн хүмүүсийг дэмжээд ажиллах л хэрэгтэй.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих