Хар толгойн ордыг эзэмшигч БНХАУ-ын иргэн байгалийн ховор металлуудыг хууль бусаар хил давуулсаар байна

04-9

-ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН Ч ҮЙЛ АЖИЛЛАГАА НЭЭЛТТЭЙ ЯВАГДДАГ-

Өнөөдрөөс жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын сайтад тус нутагт үйл ажиллагаагаа хууль бусаар явуулдаг Хятад эзэнтэй “Дун Юань” уурхайгаас олон тооны хууль бус үйлдэл, зөрчил илрүүлж улмаар хаасан тухай мэдээллээ удахгүй олон нийтэд мэдээлнэ хэмээн тавьжээ.

Гэтэл өнөөдөр байдал хэвэндээ байсаар байна. Учир нь Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн-Ус багийн нутаг дэвсгэрт байрлах “Дун юань” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Хар толгойн уурхайн үйл ажиллагаа дөрвөн жилийн хугацаанд хууль явуулсаар байгаа аж.

Уг нь тухайн газрын тусгай зөвшөөрлийг олон удаагийн хууль бус үйлдэл гаргаж улмаар нутгийн малчид иргэдийн амьдрах орчинг ноцтойгоор халдсан, байгальд ихээхэн хэмжээний хохирол учруулсан, удаа дараагийн хяналт шалгалтаар зөрчил илэрсэн гэх зэрэг шалгаанаар цуцалж байжээ.

Тус газарт хэн гээч эрх мэдэлтэн нь тусгай зөвшөөрөл өгсөн нь тодорхойгүй бөгөөд жилдээ нэг удаа аймгийн засаг даргаар ахлуулсан төрийн байгууллагуудынхан албаны шалгалт хийгээд буцдаг ч авлигал аваад буцдаг тухай нутгийн иргэд хэлсээр ирсэн байна.

Хяналт шалгалт бүрээр тусгай зөвшөөрөл эзэмшигч “Дун юань” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Усны тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон холбогдох бусад дүрэм, журам, стандартыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож улмаар тус аймгийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байсан хэдий ч мөн л хэрэг хаагдсан байгаа юм.

БНХАУ-ын бүрэн эзэмшилд орчихсон гэхэд хэлсдэхгүй “Хар толгойн орд” -оос Дун Юань ХХК  холимог металл олборлодог. Тэд тусгай зөвшөөрлийг нь цуцалд нутгийн иргэд эсэргүүцсээр байхад тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар олборлосон ховор металлуудыг Гашуун сухайтын боомтоор экспортолдог аж.
Мөн 82 тонн химийн хорт болон аюултай бодисыг ямар ч ЗӨВШӨӨРӨЛГҮЙ тээвэрлэж, баяжуулах үйлдвэртээ технологийн горим зөрчин хэрэглэснээс хөрс, ус, байгаль орчинд 134 сая төгрөгийн хохирол учруулсан нь шүүхээр тогтоогджээ.

Тус уурхайгаас гарах химийн хаягдлын далан нь цоорсноор химийн бодис нь ил задгай урсаж олон тооны янгир, олон төрөл зүлийн шувуу, малчдын эзэмшлийн тэмээ зэрэг амьтад ихээр үхжээ.
Нутгийн иргэдийн мэдээллээр уурхайн орчмын хөрс, уснаас дээж авч шинжилэхэд химийн хорт бодис АЮУЛТАЙ хэмжээнд хүрсэн нь шинжилгээгээр батлагдсан. Мөн ХҮНЦЭЛ гэх химийн бодис хүртэл үхэлд хүргэх тун илэрсэн байна.

Хууль бус уурхай ажиллаж буйг нутгийн иргэд нь аймгийн цагдаа, Мэргэжлийн хяналт гээд хуулийн хэрэгжилт хангаж ажиллах ёстой эрх бүхий төрийн байгууллагуудад мэдэгдсээр байсан ч МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ дуртай дургүй очиж лацдангуутаа хэд хонуулаад лацаа авч ажиллуулсаар байжээ. Мөн  алтны нөөц тогтоогоогүй, алт олборлох зөвшөөрөлгүй “ДУН-ЮАНЬ ” компани алт экспортод гаргасан тухай баримт хүртэл байдаг.

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт БНХАУ-ын “Дун-Юань ” компаний эзэмшилд буй “Хар толгой”-н холимог металлын орд юм. Социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон уг ордод алт, мөнгө, зэс, цайр, төмөр, хар тугалга гээд олон төрлийн ховор металл эрдэнэ бий.
Гэтэл байгалийн ховор эрдэнэ ээ Хятад иргэдийн мэдэлд бүрэн шилжүүлчихээд төрийн албаныхан нь хээль хахууль аваад дуугүй өнгөрдөг. Нутгийн иргэдийн тэмцлийн хүчинд очиж шалгасан болоод л өнгөрдөг байдал хэдий болтол үргэлжлэх вэ?

Эх сурвалж: У.УРАНЦЭЦЭГ arslan.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.