‘’Шинэ технологи-эерэг хандлага, соёлтой үйлчилгээ” аянд идэвхтэй оролцоно уу

68894927_915163058817278_397282202842300416_nНийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын дунд “Шинэ технологи-эерэг хандлага, соёлтой үйлчилгээ” анхдугаар аяныг зохион байгуулж байна.

Тус аян нь ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын боловсон хүчний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, ахуйн үйлчилгээний салбарт инноваци нэвтрүүлэх, шинэ санаа, шинэлэг технологийг сурталчлах, хэрэглэгчдийн хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлж, хандлагыг өөрчилж, эерэг, соёлтой үйлчилгээг хүргэх зорилготой билээ.

Энэхүү аян нь 2019 оны 08 дугаар сарын 12-оос 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд ахуйн үйлчилгээний газруудын орчны тохижилт, ногоон байгууламж, хаяг гэрэлтүүлгийг сайжруулж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ санаа, тэргүүн туршлага, шилдэг технологийг сурталчлах, туршлага солилцох сургалтыг зохион байгуулах юм.

Түүнчлэн дүүргийн “Үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн-2019”-ыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой хяналт шалгалтыг явуулах юм.

 Аянд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуй нэгж байгууллага, хороодыг шагнаж урамшуулах бөгөөд тус аяны удирдамжийг танилцуулах, нээлтийн арга хэмжээ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагт дүүргийн Чуулганы танхимд болно. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  иргэн, аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Нэр: StevElonry Огноо: 1 December 2019

Generic Online Macrobid 100mg Internet Canada Overseas Without Rx Oregon 24 Hr Canadian Pharcemy generic 5mg cialis best price Can I Take My Childs Amoxicillin

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.