Сайжруулсан түлш түгээхгүй юм уу 10 тэрбум төгрөг дээр “зайдалсан” Д.Мөнхжаргал орлогчоо

1be1e52e5d6bb7f5784410cc6be4c063Наадмын дараа намар. Намрын дараа өвөл. Өөрөөр хэлбэл иргэд нүүрс түлэх цаг ойртсоор байна. Гэвч Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, бас түлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхлээд байна.

Тэгвэл өнөөдөр сайжруулсан түлшийг худалдаалах  зургаан дүүргийн 40 нөөцлөлтийн агуулахаас түгээх 500 цэгт сайжруулсан түлший ажил тун тааруу байна.

Уг нь сайжруулсан түлшийг дээрх 500 цэг, 40 агуулахад тээвэрлэхэд 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөөд байгаа ч өнөөдрийг хүртэл энэ ажлын хэрэгжилт хангалтгүй байна. Энэ асуудлыг хотын даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хариуцаж байгаа. Түүний хувьд сайжруулсан түлш түлэх уриалгыг цахим орчинд түгээх ажилдаа  30 сая төгрөгийн санхүүжилт авсан гэх. Гэвч түүний энэ ажлыг олж харсан хүн цөөхөн байгаа бололтой. 25 кг-ын савлагаатай 1 шуудай сайжруулсан түлш 3 750 төгрөг байх бол  1 тонн нь 150,000 төгрөгөөр худалдаалагдахыг ч мэдэж байгаа иргэн цөөхөн байгаа нь түүний хийсэн энэ ажлын үр дүн тааруу байгааг илтгэж байгаа хэрэг юм.

Хотын даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалыг нийслэлчүүд хийсэн ажлаар нь бус  энд тэнд очиж сельфи хийсэн, нөхрийнхөө байгууллага руу улсаас “мөнгө саасан” зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйд харшлахаар үйлдлүүдээр нь л таньж байна.

Өнөөдөр шиг сэрүүхэн өдөр айлууд гал түлэх нь тодорхой. Цаг агаарын байдлыг харахад ч сэрүүсэхээр байна. Үүнийг дагаад гал түлэх айлын тоо нэмэгдэнэ. Үүнээс өрсөж сайжруулсан түлшний нийлүүллт тээвэрлэлтээ хийхэд хотын даргын чиглэл хариуцсан нөхдүүд мэдрэмжтэй хандмаар.

Уг нь 400 өрхийн дунд борлуулалтын 1 цэг байхаар тооцож байгаа ч өнөөдрийн байдлаар ердөө 15 цэгт худалдаалж байна. Ганц асуудалд анхааралаа хандуулахдаа мэдрэмжтэй хандаж чаддаггүй энэ мэт орлогч нараа хотын дарга минь нэг бо шахаж шаардаж ажлыг нь хийлгэ, үгүй бол чаддагт нь зайг нь тавьж өгөх хэрэгтэй байна.

Үгүй бол нийслэлчүүдийн  ирээдүйг ганц мэдрэмжгүй нөхөрт даатгах нь хэр зохистой үйлдэл вэ гэдгийг бодох цаг иржээ.

http://dorgio.mn/p/108816


URL:

Сэтгэгдэл бичих