Монгол оюутнууд роботын түүхэнд амжилт гаргав

5d639e0072494Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ-ны дэмжлэгээр Монголд анх удаа 18 дахь удаагийн “ABU Robocon-2019” олон улсын роботын тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 270 гаруй тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Монгол Улсаас ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн хоёр баг өрсөлдөж, нэг баг нь дэд байр эзлэн түүхэн амжилт үзүүлсэн бол нөгөө баг төгсгөлийн шатанд шалгарсан юм.

Манай улсын баг тамирчид БСШУСЯ ны Дээд боловсролыг чанаржуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй CDIO буюу инженерийн боловсролын үр дүнд суурилсан шинэ арга зүйгээр суралцсан оюутнууд юм. Тус тэмцээн Япон, Вьетнамд тус бүр гурав, Тайландад хоёр, БНХАУ, Хонконг, Малайзад нэг удаа болсон. Ирэх 2020 онд Фижи улсад, 2021 онд БНХАУ-ын Бээжин хотод болно.

Энэ жилийн тэмцээний дүрмийг зохиохдоо зохион байгуулагч орны хувьд монголчууд өөрийн орны ёс заншил түүхэн уламжлалаа сурталчлан таниулахыг зорьжээ. Тодруулбал, XIII зууны үеийн дэлхийн анхны паспорт гэх гэрэгэг дамжуулах, уламжлалт наадгай болох шагай хаях даалгаврыг багууд гүйцэтгэсэн юм. 50-иас дээш оноо авсан тохиолдолд, хангайн бүсээс говийн бүс рүү нэвтрэн орж, гэрэгэг нэг метрийн өндөрт өргөснөөр өрсөлдөгч багаа цэвэр ялах дүрэмтэй.

Монцамэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.