Түгжрэлд түгжүүлсээр байх уу, түгжээг нь өөрсдөө тайлах уу!

712-156688286402(354)Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр түгжирч эхлээд байна. Цаашид үүнээс ч илүү нэмэгдэж, 30 минут яваад хүрэх газарт 1-2 цагийн дараа очдог болно. Энэ байдал хичээл эхэлсэн ч, өвөл болсон ч өөрчлөгдөхгүй. Харин ч өмнөх  жилүүдийнхээс илүү олон цагийг түгжрэлд өнгөрүүлж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь нэг талаараа импортоор оруулж ирдэг автомашины тоо, иргэдийн худалдан авалт нэмэгдэж буйтай холбоотой.

Тодруулбал, Монгол Улсын хилээр жилд 70 мянга гаруй автомашин оруулж ирдэг бөгөөд өнгөрсөн онд 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Үүний 500 мянга гаруй нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Орон нутгаас орж ирдэг тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхэд өдөрт 500-600 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байгаа юм.
Түгжрэл үүсгэж буй гол хүчин зүйл нь автомашин, үүсгэгч нь иргэд, жолооч нар. Ид шидийн мэт хэн нэгэн гэнэт гарч ирээд түгжрэлгүй болгочихгүй. Харин иргэд, жолооч нар өөрсдөө санал санаачилгатай байж, холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх зэргээр нэгдсэн зохион байгуулалтад орж байж түгжрэлийг бууруулах нь дамжиггүй.
Хичээл эхпэхэд хэдхэн хоног үлдэж, хаа сайгүй хөл хөдөлгөөн ихэсч, түгжрэл дээд цэгтээ хүрэхэд ойрхон байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч уламжлалт ёсоор захирамж гаргасан. Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн тоогоор буюу тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд ч мөн адил зорчих юм. Тодруулбал, улсын дугаар нь тэгш буюу 0,2, 4, 6, 8 тоогоор төгссөн бол энэ сарын 24, 31-ний бямба, сондгой буюу 1,3, 5, 7, 9 тоогоор төгссөн автомашин энэ сарын 25, есдүгээр сарын 1-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Энэхүү зохицуулалт зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний болон тусгай дуут дохиогоор тоноглосон автомашинд л үйлчлэхгүй юм. Гэхдээ энэ цоо шинэ шийдэл биш, өмнө ч хэрэгжүүлж, дагаж, мөрдөж ирсэн зохицуулалт. Ийм зохицуулалтаар өнгөрсөн амралтын өдрүүдэд хөдөлгөөнд оролцоход ямар ч түгжрэлгүй байлаа. Санал нийлэх хүн олон байгаа болов уу. Хамгийн ачаалалтай байдаг үе буюу 20.00-21.00 цагийн орчимд Ханын материалаас Цэцэрлэгт хүрээлэн ороход 30-40 минут л явж байх жишээтэй. Зохицуулалт хийгээгүй өдөр 1.30-2.30 минут явдаг юм. Үүний шалтгаан бол түгжрэл. Өнгөрсөн амралтын өдрүүдэд автозамын дийлэнх  хэсэгт түгжрэлгүй, хөдөлгөөн сийрэг байсан бол зарим нэг хэсэгт автомашины урсгал бага зэрэг удаашралтай байлаа. Гэхдээ үүнийг ажлын болон зохицуулалт хийгээгүй өмнөх долоо хоногийн амраптын өдрийн автомашины хөдөлгөөнтэй харьцуулаптгүй. Ямар ч түгжрэлгүй гэж болно.
Э.БӨХБАТ: АВТОМАШИНД МӨРГҮҮЛЖ, ГЭМТЭЖ, БЭРТСЭН ТОХИОЛДОЛ ГАРААГҮЙ
Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн амраптын өдрүүдэд автомашины түгжрэл, осол аваарын гаралт ямар байсан талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орон буюу тэгш, сондгойгоор нь ангилж, зорчуулснаар хөдөлгөөний ачаалал эрс буурч, түгжрэлгүй зорчиж буй дүр зураг харагдлаа. Үүнд мэргэжлийн хүмүүсийн хувьд ямар байх суурьтай байна вэ?
-Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө буюу яг өдийд Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Ялангуяа амралтын өдрүүдэд автомашины түгжрэл хэд дахин нэмэгдэж, иргэд, жолооч нар бухимддаг. Иймд зохицуулалт хийж, жил бүрийн өдийд буюу есдүгээр сарын 1-ний өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгойгоор нь зорчуулдаг болсон. Тухайн өдөр автомашины түгжрэл хэрхэн буурч буй нь нүдэн дээр илт харагддаг. Энэ удаад ч мөн ялгаагүй автомашины түгжрэл эрс буурсан. Өнгөрсөн амраптын өдрүүдэд зорчсон иргэд, жолооч нар мэдэж байгаа байх. Заавал төдөн хувиар буурсан гэх мэтээр тоон үзүүлэлт хэлэхээс илүүтэй иргэд, жолооч нараас энэ тапаар асууж, дүн тавиулах нь зүйтэй болов уу. Улаанбаатар хотын автозамын 100 гаруй хэсэгт эвдрэл, гэмтэл үүсчихсэн үед тэгш, сондгойгоор явуулахад ямар ч асуудал гарсангүй. Бидэнд иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дийлэнхийг “Амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах нь зүйтэй юм байна. Бусад өдөр ч энэ зохицуулалтыг  дагаж, мөрдүүлэх хэрэгтэй. Бүгд хөдөлгөөнд оролцож, түгжирч зогсон цаг хугацаа алдаж байхаар зохицуулалтад орж, ээлж дараатай ажпаа амжуулах нь зүйтэй” гэсэн байр суурь эзэлж байна.
-Автомашины тоо өсч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тусам зам тээврийн осол аваарын гаралт буурдаггүй тал бий. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ямар байв?
-Автомашины осол аваар буурсан эсэхийг хоёр өдрийн үзүүлэлтээр дүгнэж хэлэх боломжгүй. Гэхдээ ерөнхий байдлаараа осол гэмтлийн гаралт тодорхой хэмжээнд буурсан. Тухайлбал, энэ сарын 25-нд Монгол Улсын хэмжээнд автомашинд хүн, хүүхэд мөргүүлж гэмтэж, бэртсэн нас барсан тохиолдол гараагүй. Энэ бол маш том үзүүлэлт. Ер нь бусад өдөрт 4-6 хүүхэд, 10-15 хүн автомашинд мөргүүлж, бэртэж, гэмтдэг гэсэн тоо баримт бий. Бид зөв зохион байгуулалтад орж чадвал түгжрэлээс гарах боломжтойгоос гадна монгол хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж, эрүүл мэнрээрээ хохирохгүй байх боломжтой. Үүнийг дээрх дүр зураг харуулж байна.
-Ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол түгжрэл өмнөхөөс ч илүү нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Ер нь бусад өдөр ч ялгаагүй тэгш, сондгойгоор нь ангилж, хөдөлгөөнд оролцуулах боломж бий юү. Энэ талд хийсэн судалгаа, дүгнэлт юу байна вэ?
-Нийслэл хотын автомашины хөдөлгөөн дээр орон нутгаас ирсэн автомашин нэмэгдсэн энэ үед ямар нэгэн зохицуулалтгүй бүгд хөдөлгөөнд оролцвол хаа сайгүй түгжирч нам зогсох нөхцөл байдал үүсээд байна. Ер нь цаашид хичээл эхэлсэн ч ялгаагүй түгжрэл үүснэ. Ялангуяа ажил эхлэх болон тарах үеэр нэлээдгүй түгжирдэг. Үүнийг хүн бүр мэдэж байгаа хэрнээ холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрийг эсэргүүцдэг.
Хэрэв тэгш, сондгойгоор зорчуулах шийдлийг иргэд, жолооч нар дэмжвэл боломжгүй зүйл биш. Боломжтой. Ингэснээр автомашины түгжрэл 50 хувиар буурна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хөдөлгөөний урсгал ямар байсан яг л тийм байна гэсэн үг. Үүний тулд хамгийн гол нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, такси үйлчилгээг сайжруулах, дугуйн болон явган хүний зам бий болгох нь зүйтэй.
ХЭН НЭГЭН БИШ БИД ӨӨРСДӨӨ ТҮГЖРЭХ ЗАМЫГ СОНГОСОН
Өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлчилсэн зохицуулалтаар ямар үр дүн гарсан талаар албаны хүн ийн ярилаа. Холбогдох албаныхан нийслэлчүүдийн толгойн өвчин болсон уг асуудлыг шийдвэрлэхийн тулд гарц, шийдэл эрэлхийлж, заримыг нь хэрэгжүүлэх шийдвэрт хүрдэг ч тэр нь иргэд, жолооч нарын эсэргүүцэл, шүүмжлэлтэй байнга тулгардаг. Тухайлбал, өнгөрсөн удаад Улаанбаатар хотын автозамыг хөдөлгөөнд оролцохгүй байж чадахгүй, өөр дугаар зүүж явах, хулгайгаар зорчих гэх мэтээр багагүй асуудал үүсгэдэг тал бий. Цаашид зөвхөн тэмдэглэлт болон томоохон баяр ёслолын амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчих бус бусад өдөр ч энэ зохицуулалтыг дагаж мөрддөг больё гэвэл бас л эсэргүүцэх үү. Утга учиргүй эсэргүүцэл, шүүмжлэлийн цаана бид үнэт цаг хугацаагаа урсгаж, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тухайлбал, хүн өдөрт гурван ажил төлөвлөхөд автозамын түгжрэлээс болж нэгийг нь л амжуулдаг бол эдийн засгийн үүднээс авч үзвэл 114 тэрбум төгрөгийн хохирол учирдаг гэсэн судалгаа бий. Мөн бид 45 хоногийг замын түгжрэлд зарцуулдаг аж. Тиймээс товлосон газартаа шуурхай хүрдэг, цаг хугацааг түгжрэлд бус ажил, амьдралдаа зарцуулах боломжоор биднийг хэн нэгэн бус бид л өөрсдийгөө л хангах ёстой. Түгжрэлд түгжүүлсээр байх уу, түгжээг нь өөрсдөө тайлах уу. Үүний түлхүүр бол “Өнөөдөр та, маргааш би” гэсэн дарааллын системд орох явдал. Бүгд нэгэн зэрэг хөдөлгөөнд оролцож, 30 минут яваад хүрэх газарт хоёр, гурван цаг зарцуулах уу эсвэл ангилалтай, ээлж дараатай оролцох уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. Ямар нэгэн шийдэлд хүрэхгүй л бол хүмүүсийн хэлдгээр тун удахгүй “тэг” зосголт хийх болох нь. Тэр цагт хэн нэгнийг зүхэж, шүүмжлээд ч хэрэггүй. Энэ замыг та бид өөрсдөө сонгосон.
С.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих