Дарханы гурилын үйлдвэрт дахиад дэлбэрэлт болж магадгүй гэв

Дархан-Уул аймгийн “Дархан гурил тэжээл” ХКийн үйлдвэрийн элеваторт хадгалагдаж байсан буудай дороосоо халсны улмаас дэлбэрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус элеватор нь гурван корпустай бөгөөд уржигдар нэгдүгээр корпусын 147 дугаар цилиндрт байсан 100 тн буудай тэсэрсэн байна. Харин өдгөө мөн дээрх корпусын 134 дүгээр цилиндрт агуулагдаж буй буудайг яаралтай сэлгэж суллахгүй бол дахин дэлбэрэлт болох эрсдэлтэй байгаа гэнэ. 30 метр өндөр, зургаан метрийн голчтой тус цилиндрт мөн л 100 тн орчим буудай бий гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв. Тус аймгийн Онцгой байдлын газ рынхнаас бай дал ямар байгааг тод руулахад “Ослын газарт ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяраар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Комиссын гишүүд ойр ойрхон хуралдаж, цилиндрүүдийн аль нь дэлбэрэх эрсдэлтэй, ямар нь аюулгүй байгаа талаар хэлэлцэж байна. Эхний ээлжинд 134 дүгээр цилиндрт байгаа буудайг сэлгэхгүй бол дахин дэлбэрэлт үүсэх магадлалтай. Гэхдээ эхлээд тэндхийн орчны температур болон агаар дахь хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн хийн агууламжийг мэр гэжилтн үүд шинжилж бай на. Үүний дараа буудайг сэлгэх ажилд орно” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих