УИХ-ын нэгдсэн чуулганаа хуралдуулах чадамжгүй УИХ-ын дарга

496cd4d88eac6b388f5d4c1abaaf2b64УИХ-ын нэгдсэн 2019 оны хаврын чуулган  баяр наадам хүртэл амрахгүй хуралдсан билээ. Улмаар наадмын дараанаас шууд л ээлжит бус чуулганыг зарлаж Үндсэн хуулийг чухам хэлэлцээд юу юугүй батлаад гялалзуулчихна гэх мэдээллийг албан эх сурвалжуудаас өгч байсан нь саяхан.

Гэтэл УИХ-ын нэгдсэн 2019 оны намрын чуулган хаяанд ирээд байхад чуулганы ирц бүрдээгүй л байна. Уржигдар хуралдах байсан чуулган өчигдөр 12:00 цаг хүртэл хойшилсон. Харин өчигдөр 12:00 цагт эхлэх байсан чуулган ирц хүрээгүй тул 15:00 цаг хүртэл хойшлов. Чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өчигдөр 16:00 цагийн байдлаар 54 гишүүн ирсэн байсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар ирээгүйгээс гадна УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд чуулганд оролцоогүй тул ийнхүү ирц бүрдсэнгүй. Өнөөдөр ирц бүрдэх эсэх нь мөн тодорхойгүй байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.3.1-т “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүй ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасан байдаг.

Тэгэхээр ирц бүрдэх хүртэл чуулган хуралдахгүй, Үндсэн хуулийг хэлэлцэхгүй гэсэн үг. УИХ-ын дарга нь УИХ-ын гишүүдээ нэгдмэл нэг санаатай байлгаж чадахгүй бол ядаж ирцээ бүрдүүлээд төрийн ажлыг гацаахгүй байх үүрэгтэй. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар яг ийм  шалтгаанаар М.Энхболдын ажлыг авч байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр өөрөө ирцээ бүрдүүлж чадахгүй, төрийн ажлыг гацааж байгаа нь ажаа хийх чадамжгүй нэгэн гэдгийг харуулж байгаа юм.

Чадна гэж УИХ-ын даргын суудалд суусан хэрнээ ажлаа хийж чадахгүй байгаа түүнд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй бол ухамсраараа чаддаг нэгэнд нь ажлаа өгсөн нь дээр дээ УИХ-ын дарга Г.Занданшатар аа!!!

http://dorgio.mn/p/108867


URL:

Tags:

Нэр: nike foamposite Огноо: 19 September 2019

I’m just commenting to let you know what a brilliant experience my friend’s princess went through using your site. She picked up some things, which included what it is like to have an awesome giving mood to let other individuals completely fully grasp certain advanced things. You truly did more than people’s expectations. Thanks for offering the necessary, dependable, educational as well as cool tips on your topic to Gloria.
nike foamposite http://www.nikefoamposite.us.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.