“Шинэ сум” төслийн санхүүжилт хаачив Ерөнхийлөгч өө

5d64ba8c01cd59.44149394Ерөнхийлөгчийн санаачлагаар Халх гол сумын төв шинээр сүндэрлэж байна. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг угтаж, хойд хөршөөс найман сая еврогийн дэмжлэг үзүүлснээр ийнхүү “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд төрийн бүх үйлчилгээг нэг дороос үзүүлэх Нутгийн удирдлагын ордон, 240 хүний суудалтай Соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхэд хичээллэх сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулахаар болсон юм.

Гэвч халх голын бүтээн байгуулалтын гадна пассадны ажилчдын цалинг өгөлгүй, биенд нь халдсан хэрэг гарчээ.

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө тавхан хоног үлдчихээд байна. Хүн бүр мөнгөний эрэлд хадаж, гэр бүл, үр хүүдүүдийнхээ бэлтгэлийг базааж байна. Гэвч бүх төсөв нь бүрдчихсэн Халх голын бүтээн байгуулалтад ажиллаж буй 50 гаруй ажилчдын цалинг өгөлгүй луу унжаад байгаа талаар иргэд мэдээллэл өглөө.

Тодруулбал, иргэн “Н” “Сайн байна уу Ерөнхийлөгчөө. Халх голын бүтээн байгуулалтын санхүүжилт хааччихсан юм бэ. Би Дорнод Халх голын бүтээн байгуулалтанд 6 сараас эхлээд 8 сар хүтэл хоёр сар ажилласан. Гадна пассадан дээр надаас гадна 50 орчим хүн ажилласан. Гэтэл би өнөөдөр “Их Модун” компаниас цалин гэж 300 мянган төгрөг л авлаа. Бид өглөө 07:00 цагаас үдшийн 20, 22:00 цаг хүртэл ажиллаж байсан. Гэтэл цалин гэж юм авсангүй. Зөвхөн би л гэхэд зургаан хүүхэдтэй. Надаас бусад ажилчдын гэр бүл яах болж байна. Сургууль цэцэрлэг орох болж байдаг. Гэтэл бүх л зуны минь хүч хөдөлмөр талаар урсаад байна. Би гэр бүлээ тэжээх гэж ядар ч яваа эх хүн. Над мэт ядарсан иргэдийн цалин өгөхийг хүсч байна. Хүний хөдөлмөрийг шулахаа болиос Модуныхаан.

Ажлынхаа хөлсийг авъя гээд очсон чинь “Их Модун” компанийн захирал н.Цогт, н.Сэргэлэн нар ийм болтол нь зодчихлоо. Бид гурван сар хоол ундаа зээлээр авч, байрныхаа түрээсийн мөнгийг өгч чадалгүй ажилласны үр дүн ийм байна” гэжээ.

Уг нь Халх голын бүтээн байгуулалтын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Их модун” компани, ерөнхий туслан гүйцэтгэгчээр ЗХЖШ-ын харьяа цэргийн таван анги нэгтгэлийн 200 алба хаагч, Улаанбаатар хот, нутгийн иргэдээс бүрдсэн 150-иад хүний бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Дээр нь Орос ах нар бүх зардлыг нь даагаад бэлэнчлээд өгчихсөн байдаг. Ингээд ч зогсохгүй давхрын цутгалтын ажил дуусмагц барилгын цэргийн анги болон МСҮТ-ийн оюутнууд нэмэгдэн ирж, дотоод заслыг хийж гүйцэтгэнэ гээд байгаа. Тиймээс гүйцэтгэгч компани гадна пассадан дээр ажилчид авсан бололтой юм. Гэтэл гүйцэтгэгч компани ийнхүү ажилчидаа зодож, ажлын хөлсөө юуны учир өгөхгүй байна вэ.

Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=24049


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.