Амазоны ойн түймрийн улмаас Сан-Паулу хот өдөр нар үзэхээ больж, хар нүүрсэн бороо орж байна

1-32Өдрийн цагаар тас харанхуй, өтгөн хар утаатай, нарны туяа огт тусахгүй байна гээд төсөөл дөө. Бразилийн Сан-Паулу хотын иргэд яг л ийм нөхцөлд аж төрж байна.

Даваа гарагт энэ хот өтгөн хар утаанд дарагдаж, утааны хар үүл хотыг тэр чигт нь бүрхжээ. Цаг уурчдын хэлснээр ийнхүү харанхуй болсон нь түймрээс гарсан жижиг тоосонцортой агаарын хүйтэн  урсгал мөргөлдсөнөөс болсон гэнэ.

Хар үүл өдрийн 15:00 цагийн үед гарч ирсэн байна. Харанхуй байдал цаг гаран үргэлжилж, алгуурхан сарнижээ.

Өдрийн 15:30. Борооны үеэр хот ингэж харагдаж байв.

Хотын иргэд борооны усыг тосож үзтэл ийм нүүрсэн хар байжээ.

Эх сурвалж: lifter.com


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих