Горгаз ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан АХЦС-ын үйл ажиллагааг зогсоолоо

olloo_mn_1566874970_gorgazСонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн У.Т, Н.Г нараас ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээллийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт Баянхошууны зам дагуу шинээр баригдсан автомашиныг хийгээр цэнэглэх станц /АХЦС/-д хяналт шалгалт хийгдлээ.Шалгалтаар АХЦС-ыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж ашиглаж байсан зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 7.14-р зүйлийн 2.5 дах заалтын дагуу захиалагч, ашиглагч Горгаз ХХК-д торгох шийтгэл ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар илэрсэн зөрчлийг арилгуулахаар үйл ажиллагааг зогсоолоо.


URL:

Сэтгэгдэл бичих