НУЛИМС

Уйлах бас инээхэд аньсага чийгтүүлэн, хацар даган урсах тэр дуслууд гомдох, догдлох, баярлахын илрэлсэн бил үү? Хамгийн сүүлд хэзээ уйллаа? Тайзан дээр зогсоо дуучны мэдэрч буй бүхэн танхимаар нэг тарж, хаа холд үлдчихсэн тэр дурсамжуудыг одоо цагт авчрах тэр агшинд уу? Аль эсвэл бороонд норсон үсэндээ нар, сарны инээмсэглэл гэрэлтүүлж буйгаа ч үл мэдэн зам даган алхах бүсгүйн сэтгэл догдлуулсан дүрслэлийг киноноос харахад билүү?Амьд ралын минь нэгэн хэсэг болсон эрхэм дотно хүнээ хаа нэг тийш үдэх гарцаагүй үнэний өмнө хүчг үйдэх үед үү?

Нулимс бол сэтгэл зүрхний хэлж чадаагүй, чадахгүй үгс билээ. Нулимс урсах шалтгаан, тэр шалтгааны цаана нуугдсан үй тү мэн үйл явдал, хүмүүсээс бидний амьд рал бүрэлдэн тогтож буйн илрэл бол глюкоз, энзим, даавар, тос, эрдэс бодис, уснаас бүрдсэн энэ шор вогдуу шингэн. Сэтгэл хөдлөлөө нулимсаараа илэр хийлдэг цорын ганц амьтан хүн юм гэсэн. Биелээгүй мөрөөдөл, алд сан боломж, алдуурсан он жил үүдийн төлөөх харамсал, хийж ча даагүй, амжаагүй бүхний төлөөх гэм шил, у хаарал, аз жаргалыг мэдэрсэн агш ныг бидэнд авчирдаг болохоор нулимсны дусал бүр үнэ цэнэтэй, амьдралд нэгэн өнгө нэмдэг болохоор өөр өөрийн түүхтэй. Өчүү хэн нэгний өмнө үнэтэй нулимс унагахгүй байх, басхүү хэнээс ч үл зовон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх эрх чөлөө ч мөнөөх л болох, болох гүйн хязгаарын тухай бодолд хөтөлнө.

Нулимс зөвхөн гадагшаа бус зарим даа дотогшоо урсдаг аж. Египетийн хаан Псамменит дайсны боол болсон охин, цаазлуулахаар яваа хүүгээ хараад дусалч нулимс унагааг үй атлаа олзны хүмүүсийн дунд яваа албатуудаа харан орь дуу тавин уйлсан тухай домог бий. Шадар дотнын албатуудаа хараад уйлсан шалтгаанаа тэрбээр энэ бол нулимс болон илрэхүйц харуусал байсан, харин хүү, охин хоёроо хараад төрсөн сэтгэгдэл, мэдэрсэн уй гашуугаа яаж ч илэрхийлэх аргагүй хэмээн тайлбарласан гэдэг. Үгээр илэрхийлэх аргагүй тийм уй гашууг илтгэх, хүний нүдэнд үл харагдах, дотогш урссан тэр нулимс илүү үнэтэй ч байж мэднэ. Цаг хугацаагүй, үйл явдалгүй, магадгүй амьдралгүй тийм хоосонд л нулимсны зай байхгүй. Сэтгэл доторх хашгираан, өвдөлт, уй гуниг, баяр баясал, догдлолыг хүмүүст, өөрсдөд минь тунхаглачихаад, арчиг даж, хатаж, алчуур, дэрэнд шингэ чихдэг тэр нулимсгүй бол амьд рал юутай хоосон.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.