Төсвөө алдаатай баталснаас автобусаа гаргахгүй байна уу, эсвэл…

712-1567124665p1cbbfnvte10vi123b44q1m3jvmg3

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлж байгаа тухай Нийслэлийн Тээврийн газраас саяхан мэдэгдэж байв.   Гэвч  баазын хашаанд  байдал арай өөр байна.  Тухайлбал, шугамдаа гараагүй автобус тэнд дараалал үүсгэжээ. Ер нь чиглэл бүрт автобусны тоог багасгах бодлого баримталж байгаа гэдгийг нь ч төрийн өмчит автобус баазын удирдлагууд хэлж байна.  Энэ талаар Нийслэлийн Тээврийн газраас энэ оны төсвөө алдаатай батлуулсан учраас асуудал хүндэрч байгаа, тиймээс автобусныхаа тоог багасга гэх тайлбарыг өгдөг гэнэ.   Ийнхүү автобус баазууд сул зогсолт хийж эхэлжээ.

Энэ талаар бид Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагаас тодрууллаа. Тэрээр “Зуны улиралд зорчигчдын тоог багассантай холбоотойгоор автобусны тоог цөөлсөн асуудал бий. Өвөлжилтийн бэлтгэлээ хангаад хүмүүсээ амраасан. Одоо зорчих урсгал нэмэгдэхээр үе шаттайгаар автобусныхаа тоог нэмнэ” гэлээ.  Харин төсвийн талаар манай гаргадаггүй учраас мэдэхгүй байна гэсэн тайлбарыг өгсөн юм.
Нөгөө талаар  автобусны тоог цөөлөх асуудал энэ жилийн төсвийн алдаанаас ч болоогүй байж мэднэ гэдгийг жолооч нар хэлж байгаа. Автобусны гаралтын тоог багасгах, ажиллагаа  2015 оноос эхэлжээ.  Ялангуяа троллейбусыг чиглэл бүрээс хасах болсон байна.  Төрийн өмчит компаниудад байгаа троллейбусууд насжилтыг хувьд боломжийн.  Ердөө 4-5 жил үйлчилгээнд явсан.  Гэвч  Төрийн өмчит “Автобус-2” бааз 2015 онд 18 троллейбусыг шугамд явуулдаг байсан бол зуны хуваарьт шилжүүлэн  тоог нь цөөлж эргээд намар нь нэмэхдээ хасч оруулж ирдэг болжээ. Ингэснээр одоогийн байдлаар тус баазад ажлын өдөрт долоо, амралтын өдөрт зургаан троллейбус шугаманд явж байна.  Гурав дахин цөөлсөн байгаа юм.  Нийслэлийн Тээврийн газраас баталсан хуваарийн дагуу явдаг учраас дураараа нэмэх боломжгүй.  Олон автобус, троллейбус ажилд гарахгүй, жолооч нь цалингүй, бааз нь орлогогүй, нөгөө талдаа иргэд удаан хугацаагаар унаа хүлээхэд хүрээд байгаа юм.  Энэ хүндрэл иргэдэд шууд мэдэгдэхгүй ч гэлээ цаагуураа нийтийн тээвэрт аль хэдийнэ  асуудал болжээ. Байдал ийм атал Нийслэлийн Тээврийн газраас автобусыг хүртээмжтэй, шуурхай болгож байгаа тухай мэдээлэх болсон нь хачирхалтай.
Тэгвэл автобусуудаа сул зогсоож эхэлсэн нь хэнд ашигтай вэ. Орлого төвлөрүүлэх үйл ажиллагаа муудах учраас  автобусуудаа явуулж л  байх нь  Нийслэлийн тээврийн газарт уг нь ашигтай л даа.  Гэвч тэд яагаад өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгохгүй байна вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Нийтийн тээвэр “Смарт” үйлчилгээнд шилжсэнээр нэг өөрчлөлт гарчээ. Хувийн автобус компанийн эздийн халаасанд үлддэг байсан нөхөн олговрын мөнгө багассан байна.  Учир нь түрээс нэртэй хувийн автобусны жолооч нар “Смарт” үйлчилгээ нэвтрэхээс өмнө  тухайн автобусны өдөр тутмын зардал болох шатахуун маслоны мөнгийг олж өгөөд, илүү гарсан орлогоор нь өөрсдөө цалинждаг байжээ.
Харин төрөөс ирэх нөхөн олговрыг автобус баазын эздүүд авдаг байсан юм.  Энэ үед жолооч, кондукторууд мөнгө олох гэж уралддаг, улайрдаг байснаас нийтийн тээврийн нэр хүнд унаад байв. Харин цахим системд нэвтэрснээр энэ байдалд цэг тавьсан ч удалгүй “уралдаан” далд байдлаар цэцэглэснийг автобус нэгтгэлийн жолооч  нар хэлж байгаа.
Автобусны гаралтын тоог  Нийслэлийн Тээврийн газраас багасгах шийдвэр гаргасныг угтаа бол хувийн баазын удирдлагууд эсэргүүцэх байв.  Орлого багасах учраас тэдэнд ашиггүй.  Гэсэн ч  таг  дуугүй явсаар  иржээ.  Автобус компаниудын хувьд жилд хоёр удаа оношилгоонд ордог. Аклагдсан, насжилт нь гүйцсэн автобусуудаар тэд иргэдэд үйлчлэх нь олон гэнэ. Тэр нь шугамын үйлчилгээнд явах эрхгүй, улмаар гэрээнд заасан үйлчилгээг иргэдэд үзүүлж чадаагүй учраас торгуульд орж, Ниислэлийн тээврийн газраас нөхөн олговрын мөнгөө олж авч чадахгүйд хүрнэ.  Тиймээс хувийн компаниуд чимээгүй байх сонирхолтой болсон гэнэ.  Уг нь нийтийн тээврийн автобусыг нэмж, хүртээмжтэй болж байгаа тухай яриад л байна. Гэвч баазын хашаанд автобуснууд дугаарлаж, сул зогсолт хийгээд эхэлжээ. Төсвөө алдаатай баталснаас автобусаа гаргахгүй байна уу, эсвэл…
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Нэр: kyrie irving shoes Огноо: 16 September 2019

I am glad for writing to make you understand what a brilliant experience our princess experienced using yuor web blog. She picked up so many details, which include how it is like to have a marvelous teaching heart to make certain people clearly fully understand a variety of very confusing subject matter. You undoubtedly surpassed our own desires. Thanks for showing those great, healthy, informative not to mention easy thoughts on this topic to Sandra.
kyrie irving shoes http://www.kyrieirving-shoes.us.com

Нэр: a fantastic read Огноо: 17 September 2019

I simply want to tell you that I am just newbie to blogging and site-building and definitely enjoyed your web site. Most likely I’m likely to bookmark your website . You amazingly have very good writings. Thanks a bunch for revealing your web-site.

Нэр: michael jordan shoes Огноо: 19 September 2019

I precisely desired to appreciate you all over again. I do not know the things that I could possibly have worked on without the entire techniques shared by you over that field. It became a troublesome issue for me personally, nevertheless finding out this specialized style you resolved that forced me to cry for joy. I am happy for your help and even hope you recognize what a great job you’re undertaking educating the mediocre ones thru your webpage. More than likely you haven’t encountered any of us.
michael jordan shoes http://www.michaeljordanshoes.us.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.