Улстөрчид МУХАР сүсэгт “итгэдэг үү”

32d223986cde6e8782cf075044e41579Манай улсын эрх баригчид элдэв ойн баярт их л дуртай. Аливаа ойн баярт зориулан найр, наадам зохиож төсвийн мөнгийг хийсгэхдээ гаргуун гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл мухар сүсэгт улстөрчид хүртэл итгэдэг үү гэх асуулт хариулт хүлээх боллоо. Учир нь элдэв ойн баяраа угтаж сүрийг үзүүлэхдээ сайн. Энэхүү сүрээ үндсэн хуулийг өөрчлөхдөө хүртэл үзүүлэхээр чармайж байна. Учир нь Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой энэ жил тохиож байгаа хэмээж, иймд гишүүдийнхээ тоог нэмнэ гэв.

Ард түмэн 108 гэдэг үгийг сонсоод л дургүйцлээ илэрхийлсэн. Гэвч тэдний үгийг авч хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа 76 гишүүн төрд 4 жилийн хугацаатай сонгогдож буй. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн тоог нэмж 108 болгоно. Ингэхдээ УИХ-ын 108 гишүүнийн талыг нь мажоритар, талыг нь пропорцианаль системээр сонгохыг хуулийн төсөлдөө тусган өргөн барьсан.

Гишүүдийн тоог нэмэх тал дээрээ одоогоор нэг байр суурьдаа эцэслэн тогтоогүй хэлэлцэж байгаа юм. Гишүүдийн тоог нэмэх асуудлыг цаана ширээ, сандалын тохиролцоо явж байж мэднэ хэмээн хардах улс олон бий. Харин яагаад Ерөнхийлөгч 108 болгох гээд байгаа учрыг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:Гишүүдийн тоог нэмэх шаардлага бий. 1992 онд Үндсэн хуулийг батлах үеэр Монгол Улсын хүн амын тоо  хоёр сая байсан бол одоо 3.2 сая болж өссөн. Нэг гишүүний эрх мэдэл хүн амын тоо өсөх хэрээр нэмэгдэж байгаа. Дэлхийн нийтийн жишгээс харахад, парламентын гишүүдийн тоо нь 140 орчим байдаг. Тоог нэмснээр нэг гишүүний шийдвэр гаргах оролцоог 1992 оны түвшинд хүргэх зорилготой юм. Ингэснээр гишүүдийн эрх мэдлийг саармагжуулж байна гэсэн үг.  Дээшээ харж байгаад 108 гэдэг тоог гаргачихаагүй юм. Энэ жил тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой болж байгаа юм. 76 гишүүнээс 76 санал гарах учраас Ерөнхийлөгч 108 гэж санал оруулсан. Гишүүдийн тоог өөрчлөхөд парламент санал гаргах боломжгүй учраас Ерөнхийлөгч ийм санал оруулж ирсэн.

Уг тайлбарыг харахад, мухар сүсгээр л гишүүдийнхээ тоог нэмэх гээд зүтгээд байгаа мэт өнгөн хэсэгтээ харагдаж байгаа нь илт. Гэвч үнэхээр тэд мухар сүсэгт итгэдэг үү?. Хэрвээ тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойгоо тэмдэглэж дуусаад “108 гишүүнтэй болох нь буруу байжээ” хэмээвэл яах болж байна. Дахин эцэг хуулиндаа гар хүрэх үү. Гишүүдийн тоог нэмэх асуудалд намууд “нэгдсэн” шийдвэрт хүрч чадах болов уу.

dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих