З.Энхболдын давхар нүүдэл

enhboldСонгууль дөхөөд ирэхээр төрийн ажлаа өгөөд сонгуульдаа бэлдэнэ гэдгээ мэр сэр мэдэгдэж байсан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд давхар нү үдэл хийхээр бэлтгэж байна.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө өөр нэгэн сонгуульд тэр бэлдэж байгаа ажээ. Тодруулбал, намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд очих санаатай байгаа тэрбээр үүнийгээ өчигдөр баталлаа.

“Та намын Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Би мэдэхгүй. Үүнийг намын х урлаар шийднэ” х эмээн хариулсан юм. Өөрөөр хэлбэл, генсекийн албан тушаалын төлөө нэр дэвших нь тодорхой, харин болгох эсэхийг Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд шийднэ гэсэн үг.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол дахь айлчлал, Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцох Владивостокийн эдийн засгийн форум болон Энэтхэг улсад хийх Төрийн тэргүүний айлчлалын дараа тэрбээр албан тушаалаа өгөхөөр бэлдэж байгаа аж.

Ардчилсан нам 2016 оны ээлжит сонгуульд ялагдсаны дараа З.Энхболд хариуцлага хүлээн намын даргын тамгаа шилжүүлж байсан юм. Хэдийгээр Ардчилсан нам сонг у ульд ялагдсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялалт байгуулснаар З.Энхболдын зам тэгширч, тэрбээр одоогоор нам дотроо төрийн хамгийн өндөр томилгоот албан тушаалын эзэн болоод байгаа билээ.

ЗГМ сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.