Улсын дугаарын зөрчилгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоно уу

69264024_709193892876835_316902684466610176_nНийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс ‘’Улсын дугаар-2019’’ нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. Тодруулбал хуурамч болон улсын дугаарын зөрчил бүхий тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энэхүү арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид замын хөдөлгөөн эрчимжиж буй эдгээр өдрүүдэд зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү шалгалтыг ачаалал бүхий замуудад тогтмол явуулж байна. Иймд хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, улсын дугаарын ямар нэгэн зөрчилгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.


URL:

Нэр: Learn More Огноо: 18 September 2019

I simply want to say I’m all new to weblog and honestly enjoyed you’re website. More than likely I’m want to bookmark your site . You really come with excellent articles. Kudos for sharing your blog.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.