Авто үйлчилгээ болон дугуй засварын газруудыг шалгажээ

5805

Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалт”-ыг Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ сарын 09-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хяналт, шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  нийт 299 авто үйлчилгээний болон дугуй засварын газруудыг хамруулсан байна.

Эдгээр газруудаас түүхий нүүрс ашигладаг 98 обьектод цаашид Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах талаар Улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж ажиллажээ.

Мөн цахилгаан халаагуур тень ашигладаг болон төвийн дулаанд холбогдсон 147 байгууллагын эрх бүхий албан тушаалтан, ажилтан албан хаагч нарт мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, сайжруулсан түлш  хэрэглүүлэх  бэлтгэл ажлыг хангуулан ажилласан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.