“Карлсберг”-ээр манайхны төсөөлдөг орон

244233-30082019-1567157682-1691639478-1024px-Nyhavn_copenhagenДАНИ УЛС ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ 58 ХУВИЙГ ЭКСПОРТОЛДОГ

Дани-Монголын нийгэмлэгийн (Dansk Mongolsk Selskab) урилгаар сарын өмнөхөн Дани улсад зочилж, тус нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, нэртэй сэтгүүлч Jan Koed гэх энэ эрхмийн эрхэлдэг сэтгүүл ба сайтад нь ярилцлага өгөхөөр Kшbenhavn (Көбэнхавн) хотыг зорьсон тухай тэмдэглэл.

Дани орны тухай миний болон бидний мэдлэг юусан билээ гэж хэн ч бодох юм билээ. Гарчигт өгүүлсэн шар айраг манайхны хамгийн сайн мэддэг нь байх. Бас Херлуф Бидструп гэх шог зураачийг мэр сэр мэднэ. Хүүхдийн үлгэр зохиогч зохиолч Ханс Христиан Андерсенаар энэ улсыг төсөөлдөг байж болно. Цаашлаад энэ тухай ямар ч ойлголтгүй монгол хүнд таниулахаар энэ нийтлэлийг бичлээ. Мартах шахжээ. Бас нөгөө загасан сүүлтэй бүсгүйн суумал хөшөөгөөр Дани улсыг төсөөлдөг хүн олон байх болтугай.

Мартах шахжээ. Бас нөгөө загасан сүүлтэй бүсгүйн суумал хөшөөгөөр Дани улсыг төсөөлдөг хүн олон байх болтугай.

Тэр түүхээс эхлэн хүүрнэе. Энэ хөшөө үнэхээр нэрийн хуудас, таних тэмдэг нь. Уг суут хөшөөг 1913 оны наймдугаар сарын 23-нд барималч Эдвард Эриксен бүтээжээ. Бүтээсэн сэдэл нь их сонин. Манайхны сайн мэддэг “Карлсберг” гэх пивоны эзэн Карл Якобсены хүү “Далайн гүнж” хэмээх бүжгийн жүжиг үзээд, гол дүрд тоглосон Эллен Прайст нь сэтгэл алдарч, олон хоног шаналсны эцэст захиалгаар уг хөшөөг бүтээлгэжээ.

Толгой нүүр нь бүжгийн жүжигчний дүр, харин сууж буй бие нь барималчны гэргий Элина Эриксений хуулбар. Дурлалын уран сэтгэмжээр бүтээхдээ цаад жүжигчин ба гэргий хоёроо копидоод гуниглан суугаа ийм нэгэн бүсгүйг буй болгожээ. Эх газрын хүүд дурласан боловч хэзээ ч түүнийх болж чадахгүй “хүн- загас”. Энэ бол гол санаа нь.

Дэргэд нь очиж үзвэл тийм сүрлэг том, алсаас нүдэнд тусах хэмжээний биш ч энэ баримлыг үзэхээр дэвэн дэлхийн түг түмэн хүн Дани орныг зорьдог гээд гээд бодохоор аргагүй л дэлхийн суут бүтээлийн нэг мөн л дөө. Дэлхийн төдөн гайхамшгийн нэг болчихсон алдаршиж явах цаг мөдгүй биз.

Дөхөж ирээд дэргэд нь очвол өндөр бас том биш, гэхдээ татан дагуулах увдистай. Ердөө 1.25 метр өндөр, 175 кг жинтэй энэ хөшөөг сууринаас нь салгаад хилийн чанад руу үзэсгэлэнд авч яван, гадаад орнуудыг гайхшруулж, өрсөлдүүлсэн түүх бий. Мөн Дани орныг лалын дүрвэгсдээс сэргийлж, 2004 онд толгойд нь гивлүүр зүүлгэж эсэргүүцлээ илэрхийлсэн түүх ч бас бий юм билээ.

Энэ улсыг зорьж очсон бидний маршрут тун донжтой. Берлин-Хамбург-Любек-Кил-Балтын тэнгис-Копенгаген гэж яг 10 цаг аяллаа. “Копенгаген” гээд уншиж, бичээд ойлгочихсон бидэнд нэгэн шинэ үг Данийн хил давмагц нүднээ содон бууна. Kшbenhavn буюу монголоор Көбэнхавн гэж бичсэн замын тэмдэг нүднээ тусна. Бид Европын олон улсын нийтийн тээврийн автобустайгаа хөлөг онгоцонд ачигдаад Балтын тэнгисээр цаг орчим хөвнө. Хөлөг онгоцны тавцан дээрээс эргэн тойрноо тольдоход үнэхээр гайхалтай. Тэр далайн зөөлхөн салхи, нүүр шивших бичил бороо, алсад цайран харагдах хөлөг онгоц, тэнгэрийн үүлс, ус зүсэж яваа онгоцны ёроол гээд дүрслээд яривал барагдахгүй.

Данийн эрэгт газардаж автобусандаа эргэж суугаад дөнгөж давхиад хилийн шалгалттай тулгарна. Хоёр цагдаа орж ирээд хүн бүрийн паспортыг нягталлаа. Дүрвэгсэд цагаачдыг оруулж нутгаа сүйтгүүлэхгүй гэсэн даничуудын илэрхийлэл гэж шууд ойлгогдож байна. Цаг гаран давхиад Көбэнхавн хотын зах руу ороод ирлээ.

БАЙГАЛИЙН ХИЙ, НЕФТИЙН НӨӨЦТЭЙ ТУС УЛС ӨНДӨР ТЕХНОЛОГИОР ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НЭГ

Энэ хот гарын алган дээр байгаа мэт нэвт харагдана. Нэг ч том биш хот бололтой. Лав Улаанбаатараас томгүй. Алсаас алтан оройт нэг сүм, хуучны хийцийн арай ч цайз гэмээргүй хоёр гурван ордон, цэлэлзсэн их ус харагдлаа. Миний ойлгосноор хотыг их ус бүрхэлгүй хуурай газар болгоныг бүслэн, сүлжин тогтжээ. Хотын барилга байшин, манайхаар бол хороо, хороолол, квартал болгон нижгээд арал дээр байгуулагджээ. Бичил хорооллуудыг гүүрээр холбоогүй л бол бүгд арал. Гүүрээр холбогдоод бүхэл бүтэн хот болж байгаа юм шиг. Гүүрэн дор цэлийж долгилох, арлуудын хоорондын тэр их усыг суваг-канал гэж нэрлэнэ.

Дани бол яг номоороо аж үйлдвэржсэн, бас хөдөө аж ахуйтай бэсрэгхэн орон. Эрт дээр үед тэнгисийн гүрэн болох шахсан, Гренланд арлыг эзлэн аваад одоо хүртэл мэдэлдээ байлгаж байгаа, хүн ам, газар нутаг гээд яривал дэлхийд жижиг бага улсад тооцогдоно.

Данийг сонирхох олон шалтгаан бий. Скандинавын Хойгийн өмнөд этгээдэд орших нэг улс. Германтай хуурай газраар 67 км хиллэдэг, ойролцоох улс нь Швед, Норвег. Балтын ба Умард тэнгист нийт 409 арлаас бүрдсэн улс. Хойгийн хэсэг нь ихгүй. Хуурай газар нь 42394 ам км, мэдлийнх усан хил нь 700 ам км талбай, 7314 км урт. Нийт хүн ам нь 5.6 сая гаруй. Нийслэл нь иргэдийнх нь яриагаар 600 мянга, албан ёсны статистикаар нэг сая гаруй хүн амтай.

Дани бол яг номоороо аж үйлдвэржсэн, бас хөдөө аж ахуйтай бэсрэгхэн орон. Эрт дээр үед тэнгисийн гүрэн болох шахсан, Гренланд арлыг эзлэн аваад одоо хүртэл мэдэлдээ байлгаж байгаа, хүн ам, газар нутаг гээд яривал дэлхийд жижиг бага улсад тооцогдоно. Тэнгис далай арвинтай, дэд бүтэц сайтайнх хүн ам тутамд нь ногдуулбал гадаад худалдааны эргэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэнэ. 5.6 сая хүн амдаа хуваагаад үзвэл шүү дээ. Европ дахь хамгийн төгс төгөлдөр эдийн засгийн тогтолцоо Данид байна. Тэнцвэртэй улсын төсөв, тогтвортой валют, бизнест зориулсан макро эдийн засгийн таатай орчин, хөрөнгө оруулагчдад зориулсан татварын элдэв хөнгөлөлт, гадагш экспортолдог бараа үйлчилгээ нь ДНБ-ийхээ талыг эзэлдэг гээд манайхны бишгүй ярьж, бичдэгийг энд дэлгэрүүлье.

Очоод хальт үзэхэд л Дани гэдэг улс дэлхийг эдийн засгийн хөгжил, хангалуун амьдрал, нийгмийн зах зээлээрээ гайхшируулдаг нь илт байна. 2017 оны байдлаар дундаж цалин нь 38 596 крон буюу еврогоор тооцвол 5170. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар 2018 оны байдлаар Данийн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ ам.доллараар тооцоход 60.5 мянга. Харин манай улсад 4.1 мянга гэсэн дүн гарчээ. Бид 4100 ам.доллартай, тэд 60 мянган ам.доллартай гэсэн үг л дээ. Эдийн засаг, бизнес хөтлөн явуулдаг, явуулуулдаг монголчуудынхаа хор шарыг хөдөлгөх гэж ийм тоо бичиж байгаа юм биш. Гэхдээ санаа сэдэв авууштай.

Энэ улсад инфляц доод цэгт (2.4 хувь), ажилгүйдэл доод түвшинд (таван хувь) байж ирсэн. Төсөв нь ямагт ашигтай гардгаараа онцлогтой. Байгалийн хий, нефтийн нөөцтэй, өндөр технологийн үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохидог улсын нэг.

Ажиллах хүчний чадвар чансаагаар дээгүүрт бичигддэг энэ улсад татвар, бараа үйлчилгээний үнэ өндөр. Үндэсний орлогод аж үйлдвэр нь 40 хувийг давж эзэлдэг. Экспортод юу гаргадаг юм бэ гэвэл суурь машин, мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, загас, эм, мебель.

Мэргэжлийн биш боловч миний нүднээ туссан ганц ил гялтайх нь уран барилга ба дизайн гэж ойлгогдлоо. Ижилхэн барилга, ижилхэн хороолол гэж байдаг л байх. Гэхдээ нүднээ туссангүй, Көбэнхавн хотод би олж үзсэнгүй. Барилга байшин болгонд өөрийн гэсэн өвөрмөц ур хийц, чамин тансаг чимэглэл шингэжээ. Хуучны барилга байшингаа тордож авч үлдсэнийг нь бодохоор атаархал төрж байлаа. 500 жилийн настай хөрөнгийн биржийн барилга нь 170 жилийн настай парламентын (Folketing) ордонтойгоо зэрэгцээд хотын төвдөө байж л байна. Чөлөөтэй зорчиж болно.

  • Данийн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ ам.доллараар тооцоход 60.5 мянга.
  • Энэ улсад инфляц доод цэгт (2.4 хувь), ажилгүйдэл доод түвшинд (таван хувь) байж ирсэн. Төсөв нь ямагт ашигтай гардгаараа онцлогтой.
  • Дани бол Евро бүсийн улс боловч үндэсний мөнгөн тэмдэгт болох дани кроноо цуцлаагүй.

Уран барилга дээр манайхан энэ Даниас суралцууштай. Уран барилга, дизайны чиглэлээр Дани руу оюутнаа илгээвэл ёстой зохилтой. Улаанбаатарын төвд шавааралдсан шилэн өндөр байшингууд, ихэнх нь “түрээсэлнэ”, “борлуулна” гэсэн зартай, утасны дугаар бичээстэй хоосон байгаад ундууцан би ингэж бичиж байна. Манайх шиг шилэн суваргууд лав Данид нүднээ туссангүй. Ерөөсөө эртний хуучны барилгаасаа давуулж өндөр шилэн суварга, цамхган байшин барихыг хориглочихсон бололтой юм.

Даничууд юу бүтээдэг юм бэ гэдэгт элдэв хариулт олон. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 58 хувийг экспортод гаргачихдаг гээд бодохоор гадаадаас мөнгө хэзээ ч үл тасарна. Улсынх нь сан хөмрөг байнга л бялхаж дүүрч байдаг байх. Металл боловсруулалт, электрон техникийн ба радио-электроны үйлдвэрлэлийн суурь машин, хүнсний, химийн, цаас-целлюлозны, нэхмэлийн гээд салбар гойд хөгжсөн гэлцдэг. Үйлдвэрлэлийн суурь машин аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 25 хувийг эзэлдэг гэхлээр яалт ч үгүй мэдлэгт суурилсан эдийн засгаар толгой цохидог орны нэг мөн.

Хөдөө аж ахуй гэж жижиг орны том хөдөө ёстой нэг байх шиг хэмээн ам мэдэн ярьдаг. Мах сүүний чиглэлээр Европтоо тасархай, гахайн аж ахуйгаар дэлхийд долдугаарт ордог. Бас аялал жуулчлал гэж мөнгөний эх сурвалж байна. Тэр хэрээрээ юмны үнэ өндөр, Европын дунджаас 41 хувь үнэтэй гэсэн мэдээлэл буй.

Дани бол Евро бүсийн улс боловч үндэсний мөнгөн тэмдэгт дани кроноо цуцлаагүй. 2000 онд иргэдийнхээ дунд санал асуулга явуулаад үзтэл 53 хувь нь дани кроноосоо салах дургүй, 47 хувь нь евро авч хэрэглэе гэжээ. Тэгэхлээр нь ардчилсан улсын зангараг гаргаад Европын валютын холбоотой тохиролцоод хоёр мөнгөн тэмдэгтийг зэрэг гүйлгээнд оруулжээ.

Газар зүйн өвөрмөц байршил нь Данийг стратегийн тээврийн зангилаа улс болгоод тавьчихсан. Копенгахен хотыг Шведийн Мальмё хоттой холбосон Эресунны гүүрийг 2000 онд ашиглалтад оруулснаар Скандинавын хойг нь Төв Европтойгоо холбогдчихсон.

Дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрын хаа ч гэсэн хоёр үнэ бичээтэй байна. Ханш нь ил тод. Гэхдээ албан ёсны банкинд очиж солиулахгүй бол гудамжны ченжийн мухлагууд татварт ихэнхийг нь авчихсан тул еврогоо хүссэнээрээ биш солиулах явдал тохионо. 100 еврог 750 кроноор авна гэсэн бичээстэй, яг солиодохсон чинь 100 евро нь 630 крон болоод ирнэ. 120 крон тэд тоншчихлоо. Самбарт бичсэн мөнгөн дүнгийн 10 гаруй хувийг нь үйлчилгээний татварт алдчихсан, хэл ам хийж болдоггүй, нэг тиймхэн.

Энэ улс Умард тэнгист 19 ордтой, далайгаас газрын тос, хий олборлож, нэлээдийг нь экспортод илгээнэ. Худалдан авагч нь Швед, Нидерланд, Герман. Гаднаас нүүрс авдаг, гол нийлүүлэгч нь Орос, Польш, Өмнөд Африк, Колумб гэсэн байх юм. Алс холын Латин Америк, Африкийн өмнөд хэсгээс тэгэн тэгэн нүүрс авдаг юм бол манай Монгол яагаад нэг экспортлогч нь байж болохгүй билээ гэх санаа надад төрж байлаа.

Харин сэргээгдэх эрчим хүчээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэдэг нь нүднээ ил харагдаж байна. Салхин сэнс хааяагүй. 2011 онд энэ үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орж бүртгэгдсэн байдаг. Сэргээгдэх эрчим хүчийг ДНб үйлдвэрлэхдээ ашиглаад олсон орлогоор нь тэгж тооцжээ. Тэр нь 3.1 хувь буюу орлого нь 6.5 тэрбум евро болжээ.

Салхин сэнсний генератор (Vestas Wind Systems A/S) үйлдвэрлэлээр дэлхийн тийм чиглэлийн үйлдвэрлэлийн 12.5 хувийг 2009 онд энэ улс өөртөө дааж байжээ. Хөргөгчийн тоноглол үйлдвэрлэл, телекоммуникацын боловсруулалтын технологи, сонсох аппаратын боловсруулалт гээд дэлхийд лидерт орох салбаруудтай. Хөлөг онгоцны бүтээн байгуулалт хэдийгээр багассан ч алдартай хэвээрээ. Контейнер тээврийн дэлхийд гуравт орох том оператор улс. Бидний сайн мэдэх Maersk Group гэж контейнер тээврийн дэлхийн хэмжээний том компани мөн тэднийх.

Газар зүйн өвөрмөц байршил нь Данийг стратегийн тээврийн зангилаа улс болгоод тавьчихсан. Копенгахен хотыг Шведийн Мальмё хоттой холбосон Эресунны гүүрийг 2000 онд ашиглалтад оруулснаар Скандинавын хойг нь Төв Европтойгоо холбогдчихсон. Хөрш Герман, Швед, Норвегтойгоо байнгын паромоор холбоотой тул авто зам, төмөр замаар холбоотой байна гэсэн үг.

Тэр олон арлуудын нэлээд нь өвөр хоорондоо, Фюн, Зеланд гэх хоёр том арал нь эх тивтэй гүүрээр холбоотой. Иймд эх газрын Дани, арлын Дани гэх ойлголт байхгүй. Дэд бүтэц гээд ярих аваас барагдахгүй их ололт амжилтыг дурдах болдог. Ийм нэгэн орноор аялаад ирснээ нийтлэлээрээ буулгахад ийм байна. Дараа дахин үргэлжлүүлье.

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.