Засгийн газрын өрийн дээд хэмжээ ДНБ-ий 60 хувиас илүүгүй байх саналыг гишүүд дэмжсэнгүй

5810

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 2 дугаар зүйл буюу “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “нийгмийн хөгжлийн” гэсний дараа “бодлого” гэж, мөн заалтын “батлах” гэсний дараа “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн 2, 3 дахь өгүүлбэр тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Улсын төсөв батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардал нэмэх эсэх асуудалд гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, С.Чинзориг нар улсын төсвийг хэлэлцэн батлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Үүнийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр өөрчилж болохгүй гэсэн агуулга нь УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлаж байгаа тул дэмжих боломжгүй гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Энэ заалт нь парламент, судлаачдын түвшинд олон жил яригдсан. Хөгжлийн бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын бодлогоо явуулах асуудлыг Үндсэн хуулийн түвшинд оруулах нь чухал. Монгол Улсад 10, 20 жилийн хугацааны хөгжлийн бодлогууд байдаг ч энэ нь хэрэгждэггүй, цаас болоод үлддэг. Тиймээс хөгжлийн бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэсэн томьёоллоор оруулсан.  Гишүүд ч энэ асуудлаар хамгийн олон санал гаргасан гэж байлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Өнгөрсөн 30 жилийн  туршлагаас харахад энэ заалтыг Үндсэн хуулиараа үүрэгжүүлэх ёстой гэж харж байна. Онолоороо ч гэсэн бусад улс орны туршлага ч ийм байдаг. Өргөн барьсан төслийн заалтыг Ажлын хэсэг сайжруулсан байна. Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй гэсэн нь Засгийн газар зөвшөөрвөл зарлагаа нэмэгдүүлж болох юм шиг заалт байсан.  Харин үүнийг Ажлын хэсэг сайн ажиллаад “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.” гэсэн байна.  Тухайлбал, гишүүн хоёр сургууль баримаар байна гэвэл аль нэг газраас зардал танаж, тэр хэмнэсэн мөнгөөрөө зарлага үүсгэх санал оруулахаар болж байгааг зөв гэж бодож байна” гэв.

 Ингээд Ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйлийн “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “нийгмийн хөгжлийн” гэсний дараа “бодлого” гэж, мөн заалтын “батлах” гэсний дараа “. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн 2, 3 дахь өгүүлбэр” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16 дахь заалт буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  92.1 хувь нь дэмжлээ.

Уг нь заалт нь “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;” гэсэн байв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Б.Ундармаа нараас төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “батлах” гэсний дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг урт, дунд хугацааны хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ. Энэхүү бодлого, төлөвлөлтийг тогтвортой залгамж чанартай хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагатай байна.” гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “бодлого” гэснийг “дунд, урт хугацааны бодлого” гэж өөрчлөх саналаа татаж байгаагаа  мэдэгдлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Засгийн газрын өрийн дээд хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас илүүгүй байна. Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.” гэсэн өгүүлбэр нэмэх саналын талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Эрдэнэбат, М.Билэгт, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Ж.Батзандан, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Мөнх-Оргил, Ц.Гарамжав нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Манайх шиг жижиг эдийн засагтай улс дотоодын нийт бүтээгдээхүүнээсээ давсан өр үүсгэж болохгүй. Ер нь жижиг улс орнууд Үндсэн хуульдаа өрийн хязгаарын талаар тусгасан байдаг. Тиймээс Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоож өгөх ёстой гэж бид үзсэн. Засгийн газар мөнгө дутахаар өр тавьсаар байгаад өнөөдөр өрийн хэмжээ нэмэгдсээр байна. Иймд энэ асуудалд гишүүд өөрийн үзэл бодлоороо хандах хэрэгтэй хэмээн саналаа тайлбарлаж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Хуульд анх Засгийн газрын өр 40 хувиас хэтрэхгүй байна гэж тусгасан бол энэ нь жил бүр өөрчлөгдсөөр байгаад 2019 онд 75 хувьд хүрээд байна. Органик хуульдаа тусгасан ч яаж өөрчилж ирсний илрэл нь энэ.  Засгийн газрын өр 2016 – 2019 онд 6 их наяд төгрөгөөр  нэмэгдсэн байна. Энэ нь бидний төсөвтөө  хэрхэн хандаж, сахилга хариуцлага ямар байгааг харуулна. Иймд Үндсэн хуульд энэ заалтыг оруулах шаардлагатай гэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Амьдрал баян тул төсөв, санхүүтэй холбоотой бүх асуудлыг Үндсэн хуульд суулгаж болохгүй. Нөгөөтэйгүүр, дотоодын нийт бүтээгдэхүүн гэдгийг нэрлэсэн үнээр юм уу, өнөөгийн үнэ цэнээр үү гэдэг нь тодорхой биш байна. Ер нь эдийн засгийн хямралтай, хүнд үед зээл авахаас аргагүй болоход Үндсэн хуулиа зөрчсөн асуудал гарахвий” гэдгийг анхаарууллаа. УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Энэ заалтыг дэмжихгүй байгаа. Үндсэн хуулийн арван зургаагийн 2-т Монгол Улсын иргэний эдлэх эрхийг баталгаатай эдэлнэ гэж зааж өгөөд, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж тусгасныг тодотгов.

Тэрбээр, сүүлийн 20 гаруй жил иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаатай эрхээр хангагдаагүйн гол шалтгаан нь төсөв, өрийн хязгаараас болоод хөрөнгө оруулалт хийж чадаагүйтэй холбоотой. Тиймээс Засгийн газарт эрүүл мэнд, боловсрол, ажилгүйдэл гэсэн асуудалд  томоохон  хөрөнгө оруулалт хийж, дараа нь өрөө төлөх боломжийг олгомоор байна. Засгийн газар байгаа мөнгөндөө тааруулж хөрөнгө оруулалт хийхээр эрүүл мэнд, боловсрол, ажилгүйдэл салбарт хэдэн үеэрээ хохирох асуудал тулгараад байна гэж байлаа.  Дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64,1 хувь нь дэмжсэнгүй.

Мөн Ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтад “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно;” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэр нэмэх саналын талаар Д.Лүндээжанцан тайлбарлав.

Тэрбээр, Ерөнхийлөгчийн ирүүлсэн уг санал Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх гэдэг нь нэгдүгээр зүйлдээ холбогдох боловч ард нийтийн санал асуулгатай нь холбоод Хорин тавдугаар зүйлд оруулж, саналын томьёоллыг найруулгын хувьд зассан гэлээ.  Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар уг саналыг дэмжиж байгаа илэрхийлсэн. Ингээд дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжив.

Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн  3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг  “2.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь дэмжсэн.

Түүнчлэн Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг “6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг “6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батална.”гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувь нь дэмжив.

Мөн Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлд “1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.” гэсэн агуулгатай 17 дахь заалт буюу Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг нэмэх саналын талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан,  Л.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил нар санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91,9 хувь нь  дэмжсэн.

Цаашлаад Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 4 дүгээр зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ саналыг хойшлуулж, бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай” гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Төслийн 4 дүгээр зүйл буюу Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавиас доошгүй” гэснийг “далан таваас доошгүй” гэж өөрчлөхийг, Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн ““далан таваас доошгүй” гэж” гэсний дараа “Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн дугаарыг “4” гэж, “Байнгын” гэснийг “Байнгын болон бусад” гэж,” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Ингээд парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой УИХ-ын ээлжит сонгууль, гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа болон УИХ-ын гишүүдийн эгүүлэн татахтай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тус тус хойшлууллаа.

Чуулганы хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой  саналын томьёоллоор санал хураалтаар үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр 22 цаг 27 минутад чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Нэр: nike air max 90 Огноо: 7 November 2019

I simply wished to appreciate you again. I am not sure the things that I might have undertaken without the entire advice shown by you over this topic. It absolutely was an absolute horrifying dilemma in my circumstances, nevertheless considering this specialized manner you solved it made me to weep with joy. I am happy for your information and trust you recognize what a great job you are always carrying out instructing many people thru your webpage. I’m certain you’ve never met any of us.
nike air max 90 http://www.airmax90.us.org

Нэр: adidas tubular Огноо: 7 November 2019

I wanted to draft you one bit of word to say thank you again for your personal amazing information you’ve shared in this article. It is tremendously open-handed of people like you to supply publicly what exactly a number of us might have supplied for an e book to earn some bucks on their own, especially considering the fact that you might have done it if you ever desired. Those concepts also served like the good way to comprehend most people have the identical keenness the same as mine to learn significantly more in respect of this issue. Certainly there are thousands of more pleasant sessions up front for those who check out your website.
adidas tubular http://www.adidas-tubular.us.com

Нэр: christian louboutin outlet Огноо: 9 November 2019

My spouse and i felt really joyful when Emmanuel could deal with his investigations while using the ideas he received from your own site. It is now and again perplexing just to possibly be giving for free techniques which most people might have been selling. And now we know we’ve got the blog owner to give thanks to because of that. All of the explanations you have made, the straightforward website menu, the relationships you assist to promote – it is all excellent, and it is aiding our son and our family feel that that subject is enjoyable, which is certainly incredibly serious. Thank you for everything!
christian louboutin outlet http://www.louboutin-outlet.us.com

Нэр: coach outlet online Огноо: 10 November 2019

I simply needed to thank you so much once again. I am not sure what I would have made to happen without the entire recommendations discussed by you over my topic. Certainly was a real frustrating circumstance for me personally, nevertheless finding out a new well-written technique you solved that forced me to cry over gladness. Now i am happier for your assistance as well as wish you comprehend what a powerful job you happen to be providing instructing other individuals via a site. I am certain you have never encountered any of us.
coach outlet online http://www.coachsonline.us.com

Нэр: jordan 13 Огноо: 11 November 2019

I wish to show my appreciation to this writer for bailing me out of this particular crisis. Just after checking through the world wide web and finding suggestions which were not beneficial, I assumed my life was over. Being alive without the strategies to the problems you’ve fixed all through your article content is a crucial case, and the ones which may have in a negative way damaged my entire career if I hadn’t encountered your website. Your personal expertise and kindness in maneuvering almost everything was precious. I’m not sure what I would have done if I had not discovered such a stuff like this. I am able to at this point look ahead to my future. Thanks very much for the specialized and effective guide. I will not think twice to endorse your site to any person who should get tips on this situation.
jordan 13 http://www.jordan13.us.com

Нэр: vans shoes Огноо: 14 November 2019

My husband and i were very delighted John managed to finish up his investigation via the ideas he acquired from your web pages. It is now and again perplexing to simply find yourself releasing tips and tricks which usually a number of people might have been making money from. Therefore we fully grasp we’ve got the blog owner to thank because of that. The main explanations you made, the simple site navigation, the relationships you can make it possible to promote – it’s most sensational, and it’s really aiding our son and the family know that that situation is thrilling, and that is exceedingly fundamental. Thanks for the whole thing!
vans shoes http://www.vans-outlet.us.com

Нэр: kyrie 5 shoes Огноо: 25 November 2019

I抎 have to test with you here. Which isn’t one thing I usually do! I enjoy reading a submit that may make people think. Also, thanks for permitting me to comment!
kyrie 5 shoes http://www.kyrie5.us

Нэр: air jordan Огноо: 28 November 2019

That is the best weblog for anyone who needs to seek out out about this topic. You understand a lot its virtually arduous to argue with you (not that I really would want匟aHa). You undoubtedly put a brand new spin on a subject thats been written about for years. Nice stuff, simply nice!
air jordan http://www.jordans.net.co

Нэр: coach outlet Огноо: 16 December 2019

I simply wanted to write a small message so as to say thanks to you for all the lovely tips you are giving at this site. My time-consuming internet search has finally been compensated with really good concept to go over with my great friends. I ‘d say that we site visitors are extremely blessed to live in a good community with very many awesome professionals with very beneficial secrets. I feel very happy to have discovered your entire website and look forward to so many more entertaining times reading here. Thanks again for a lot of things.
coach outlet http://www.coachoutletscoach.us.com

Нэр: supreme clothing Огноо: 20 December 2019

I am only commenting to let you be aware of of the superb experience my cousin’s princess developed viewing your web page. She mastered a good number of pieces, most notably what it’s like to have an excellent giving mindset to make many others very easily understand specified complicated subject areas. You actually surpassed readers’ desires. Thank you for delivering the good, dependable, informative and cool thoughts on this topic to Tanya.
supreme clothing http://www.supremeshoodie.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.