Шавиа зодсон багшийг өнөөдөр шүүнэ

Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 14.00 цагаас шүүнэ. Түүний шүүх хурал энэ сарын 17-нд болох байсан ч хохирогчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд хүсэлт тавьснаар энэ сарын 30 хүртэл хойшлогдсон юм. Хуралд шүүгчээр Х.Нарантуяа, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцох аж. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар онц аюултай гэмт хэрэгт, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол таваас найман жилийн хорих ялаар шийтгэх аж.

Ө.БОТА


URL:

Сэтгэгдэл бичих