Баянзүрх дүүрэгт химийн бодис алдагджээ

1-7Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны наймдугаар байранд өчигдөр /2019.09.02/  химийн бодис алдагджээ.  Оршин суугчдын ярьж байгаагаар 12 цагийн үед алдагдсан байж болзошгүй бөгөөд тус байрны гадаа Онцгой байдал, мэргэжлийн хяналт, түргэн тусламж болон бусад холбогдох байгууллагуудын хамтарсан шалгалтаар  2.25 м2 талбайд аммиак асгарсан байсныг дээж авч хэмжилт хийхэд хүний биед ямар нэгэн аюул учруулах түвшинд байгаагүй аж.

Хөрсийг хуулан авч усаар саармагжуулан аюулгүй болгон тус дүүргийн Цагдаагийн байгууллага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын алба хаагч тус газрыг хүлээлгэн өгчээ. Аммиак нь ихэвчлэн хөргүүртэй газруудад байдаг гэнэ.

https://updown.mn/95077.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.