Эхнэрийнхээ “Лексус”-ыг өөрийн удирддаг байгууллагад 153 сая төгрөгөөр “шахжээ”

14-1АТГ өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээр хэргээс дурдвал, сумын эмнэлгийн ня-бо өөртөө илүү цалин бодож, гар утасны лизинг болон ярианы төлбөрт 9.6 сая төгрөгийг байгууллагын зардлаас гаргуулсан байжээ. Мөн эхнэрийнхээ компанийн эзэмшлийн хуучин “Лексус 570” машиныг өөрийнхөө удирддаг төрийн байгууллагад 153 сая төгрөгөөр үнэлж авсан байна.

Ингэхдээ найзынхаа компанийг тендерт шалгаруулж 560 сая төгрөгийн илүү үнээр байгууллагадаа машин худалдаж авч, мөн компаниас нь нийт 422 сая төгрөгийн бараа материалыг ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтгүйгээр авчээ. Найзынхаа эхнэрийн, хүргэний компанид 275 сая төгрөг өгч ажил гүйцэтгүүлсэн, 160 сая төгрөгийг найздаа өгч чанарын шаардлага хангахгүй засвар хийлгүүлсэн зэрэг хэргүүд байгаа ажээ.

https://updown.mn/95104.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.