Ганцхан жилийн дотор 490 хүн Монгол Улсын иргэншлээс ТАТГАЛЗЖЭЭ

15675212925d6e7a0c9378aӨдгөө дэлхийн 75 оронд 175 мянга гаруй монголчууд ажиллаж, амьдарч байгааг Гадаад хэргийн яамны Консулын газрынхан онцолжээ . Энэ бол зөвхөн албан ёсны бүртгэлтэй иргэдийн тоо гэдгийг сануулах нь илүүц байх. Харин албан ёсны зөвшөөрөлгүй буюу “хараар” ажиллаж буй хүний тоог нэмбэл 200 мянгаас хол давна. Бараг Монголын 10 хүн тутмын нэг нь өөр оронд амьдрахыг илүүд үзсэн гэсэн үг .

Хамгийн эмгэнэлтэй нь Монголдоо үлдсэн 21-48 насныхны дунд судалгаа явуулахад тэдний 79 хувь нь гадаадад гарч амьдрах хүсэлтэй хэмээн хариулжээ . Тэдний хувьд явах боломжгүйдээ л Монголд хорогдоод байгаа хэрэг. Хэрэв боломж нь олдоод виз нь гарчихвал бөөндөө нутгаа орхиод явахад бэлэн гэсэн үг. Харамсалтай хэдий ч өнөөгийн бидний бодит байдал ийм л байна.

Өнгөрсөн 2018 онд Монгол Улсын иргэний харьяатаас гарах 490 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ.  Энэ тоо 2014 онд 85, 2015 онд 129, 2016 онд 307 байсан бол өнөөдөр 490-д хүрчээ.

Үүнийг дагаад Монгол Улсын иргэн байхаас татгалзаж, иргэншлээ сольж байгаа иргэдийн тоо ч нэмэгдэж байгаа юм байна. Тодруулбал, өнгөрсөн 2018 онд Монгол Улсын иргэний харьяатаас гарах 490 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ .  Энэ тоо 2014 онд 85, 2015 онд 129, 2016 онд 307 байсан бол өнөөдөр 490-д хүрчээ.

Үнэнийг хэлэхэд, иргэншлээсээ татгалзаж буй, өөр улсад ажиллаж, амьдарч буй, улсаасаа явахыг хүсдэг гэж хариулсан хэн бүхнийг буруутгах аргагүй.

Монгол Улс 3.2 сая хүн амтай. Жилд ойролцоогоор 70 гаруй мянган хүн мэндэлж, 10 гаруй мянга нь мөнх бусыг үзүүлдэг. Нийслэлд 1.4 сая орчим хүн оршин суудаг. Жил бүр хөдөөнөөс хотыг зорих хүний тоо нэмэгдэж байгаа. Учир нь, орон нутагт ажлын байр хомс. Мал аж ахуйгаас олох орлого нь амьдралд нь хүрэлцдэггүй. Ингээд хотод л сайхан амьдрал байгаа юм шиг санан нийслэлийг зорьдог. Зах хязгаараас төв рүү чиглэсэн энэ урсгалаас болж 500 мянган хүн амьдрахаар анх төлөвлөгдсөн нийслэлдээ шахцалдаж байна . Үйлдвэрлэл байхгүй, бүтээн байгуулалт нь улирлын чанартай нийслэлд жил бүр орон нутгаас шилжин ирэгсдийг ажлын байраар хангах боломж хомс. Ажил хийлээ ч цалин нь хумсны чинээ. Тиймээс нэг хэсэг нь нийслэл рүү хошуурч байгаатай зэрэгцэн, харь орныг зорих иргэдийн тоо ч нэмэгдсээр байна.

Харамсалтай нь, харийг зорьсон хүмүүс эргэж ирэх сонирхолгүй байдаг гэнэ. Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага хилийн чанадад суугаа монголчуудын дунд санал асуулга явуулахад гадаадад олон жил ажиллаж, амьдарсан иргэд Монголдоо эргэж очихыг хүсдэг ч чаддаггүй тухайгаа илэрхийлсэн байна. Учир нь, эх орондоо ирэхээр амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний цалин өгдөггүй . Мөн олон жил гадаадад амьдраад эргээд ирэхэд ямар ч карьер, байр суурьгүй болсон байдаг тухайгаа өгүүлжээ. Эх орондоо ирж чаддаггүй дараагийн шалтгаан нь “Ирээд юу хийх вэ” гэдэг асуудал. Ямар нэгэн бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулах гэхээр зах зээл, хууль, эрх зүйн орчин гэх мэтээс шалтгаалаад явцгүй байдаг гэдгээ учирлажээ. Манай улсад ядуурлын төвшин 28.4  хувьтай байна. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь ядуу. Сарын цалин нь амьжиргаандаа хүрэхгүй. Мөн агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээ гэх мэт амьдрах нөхцөл тун хүнд гэдэг шалтгааныг хүртэл дурддаг байна. Тиймээс дотоодын ажлын байраа дэмжиж, тэдний амьдрах, эргэж ирээд амьдралаа залгуулах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй бол Монголын хүн ам гадагшаа “урссаар”  байх нь.

Т.ГЭРЭЛ

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.