Монголын банкуудын хувьцаа эзэмшигчидтэй танилц!

bank(2)Банкны салбарын актив энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсөж, 34.7 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь Монголын эдийн засагтай тэнцэхүйц үзүүлэлт гэдгийг Монголын банкуудын холбооноос тодотгож буй. Активын голлох өсөлтийг зээл болон Төв банкны үнэт цаас бий болгож байна. 2016 оны сүүлээс Сангийн яамнаас Засгийн газрын үнэт цаас гаргахыг зогсоосноор банкууд хөрвөх чадвараа хангахын тулд Төв банкны үнэт цаасыг худалдан авч эхэлсэн. Улмаар 1 их наяд хүрэхгүй байсан төв банкны үнэт цаас тав дахин нэмэгдэж, 4.7 их наяд төгрөгт хүрээд байгаа юм.

Арилжааны банкуудын хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг хүргэе. Банкны системийн хэмжээгээр харвал нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 44.64 хувийг гаднын хөрөнгө оруулалт эзэлж байна. Үүний дотор системийн нөлөө бүхий банкуудын 43.65 хувьд нь гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ.  Гадаадын нийт  хөрөнгө оруулалтын 27.41 хувийг  гадаадын банк санхүүгийн группийн хөрөнгө оруулалт бүрдүүлж буй аж.


Монголын арилжааны банкуудын хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг хүргэе.

ХААН БАНК

Хувь эзэмшигчид:

Савада Холдингс (Япон улс, Токио хот) 41.30%

Эйч Эс Интернэйшнл (Ази) Лимитед (Хонгконг) 13.10%

Таван Богд Трейд ХХК (Монгол улс, Улаанбаатар хот) 22.96%

Д.Хулан (Монгол улс, Улаанбаатар хот) 13.32%

Олон улсын санхүүгийн корпораци 9.32%

Өөрийн хөрөнгө 25.9%

Өөрийн хөрөнгөд эзлэх Гадаадын эзэмшил – 63.72%

Системийн хэмжээн дэх гадаадын эзэмшил – 16.50%


ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Хувь эзэмшигчид:

Globull Investment & Development SCA (Globull), Люксембург – 65.83%

US Global Investment LLC (Global) АНУ -7.32%

 United Banking Corporation LLC (UBC) Монгол- 19.95%

GS Mongolia Investments Limited (Goldman Sachs) – 4.78%

Банкны ажилтнууд болон хувь хүмүүс эзэмшдэг –  2.12%

Өөрийн хөрөнгө- 27.5 хувь

Өөрийн хөрөнгөд эзлэх Гадаадын эзэмшил -77.93 хувь

Системийн хэмжээн дэх гадаадын эзэмшил – 21.43 хувь


ГОЛОМТ БАНК

Хувь эзэмшигчид: 

Голомт Файнэшл групп – 83.76% – Монгол

Swiss Mo Investment -9.98%- Швейцарь

Трафигура Бэхээр Би.Ви  -4.93% – Сингапур

Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр – 1.33%

 Өөрийн хөрөнгө-  12.7%

Өөрийн хөрөнгөд эзлэх Гадаадын эзэмшил – 14.91%

Системийн хэмжээн дэх гадаадын эзэмшил – 1.89%


ХАС БАНК

Хувь эзэмшигчид: 

Монголын алт /МАК/     20.00%

Олон улсын санхүүгийн корпораци        17.17 %

 Орикс корпораци          16.81 %  - Япон

 Европын сэргээн босголт хөгжлийн банк 12.91 %

 Канадын үндэсний банк 10.52 %

 Ронок партнерз 10.15 % Ирланд

  Мongolia opportunities partners   6.63 %

 Триодос фэйр шэйр фанд          3.73 %

Нээлттэй нийгэм форум ТББ      1.59 %

Улаанбаатар ротари клуб ТББ  0.30 %

Магваны Болдоо           0.10 %

 Чулууны Ганболд 0.09 %

Өөрийн хөрөнгө- 6.3 хувь

Өөрийн хөрөнгөд эзлэх Гадаадын эзэмшил –  60.77 хувь

Системийн хэмжээн дэх гадаадын эзэмшил –  3.83 хувь


ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК

Хувь эзэмшигчид: 

Долгорсүрэнгийн Дагвадорж     51.96%

UB DIVERSIFIED LLC     30.45% -Япон

Долгорсүрэнгийн Сумьяабазар  7.47%

Банзрагчийн Баярсайхан           7.47%

Чуваамидийн Маралмаа            2.66%

Өөрийн хөрөнгө- 1.8 хувь

Өөрийн хөрөнгөд эзлэх Гадаадын эзэмшил –  5.33 хувь

Системийн хэмжээн дэх гадаадын эзэмшил –  0.09  хувь


КРЕДИТ БАНК

Хувь эзэмшигчид: 

СПАО Ингосстрах – 99.92%

Анна Ланити 0.08 % эзэмшдэг гэх мэдээлэл 2018 оны байдлаар байсан бол 2019 оны тавдугаар сарын байдлаар:

Г. Минжин        25.77%

Б. Батгэрэл       20.14%

Б. Гантуяа        18.85%

Б. Амаржаргал  14.04%

Ө. Ганболд        13.98%

М. Саруул         7.22% эзэмшиж байгаа гэсэн мэдээлэл байна.


ТӨРИЙН БАНК

Сангийн яам 25%

Хадгаламжийн даатгалын корпораци 75 %

Өөрийн хөрөнгө 6.4%


КАПИТРОН БАНК

Хувь эзэмшигчид: 

Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ  55.33%

Дорждэрэмийн Эрдэнэбаяр   22.38%

Даваасүрэнгийн Мөнхсайхан   22.29%


АРИГ БАНК

Дэм санхүүгийн нэгдэл ХХК 60.4%

 ”Улаанбаатар Импэкс” ХХК 39.4%

“Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийг 100% Б.Эрдэнэбат эзэмшдэг бөгөөд тус компани нь Ариг Банкны 60.46%-ийн хувьцааг, “Улаанбаатар Импэкс” ХХК-ийг 100% Ш.Баярсайхан эзэмшдэг бөгөөд тус компани нь Ариг Банкны 39.54% хувьцааг тус тус эзэмшдэг болно.

“Дэм санхүүгийн нэгдэл” ХХК нь: Ариг Банкны толгой компани (Holding company) бөгөөд банк, cанхүүгийн салбарт гол төвлөрөн ажилладаг.

“Улаанбаатар Импэкс” ХХК нь: “Номин Холдинг” ХХК-ийн охин компани бөгөөд импортлогчид, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр ачаа тээвэр, тээвэр зууч бүрдүүлэлтийн зууч, гаалийн баталгаат агуулахын үйлчилгээнүүдийг хүргэн ажиллаж байна.


ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК

М.Тэмүүжин (71.79%),

Д.Оюунгэрэл (8.65%),

 П.Раднаабазар (14.33%)

П.Раднаабазарын 100%-ийн өмчлөлтэй Инфрастракчер ХХК (5.23%) нар юм.


УЛААНБААТАР ХОТЫН БАНК

Д.Эрдэнэбилэг 99.99%

Д.Батжаргал 0.01%


БОГД БАНК

Бодь Капитал ХХК 89.14%

Богд капитал инвестмент 10.86%


ЧИНГИС ХААН БАНК 

Чингис Хаан Банк ХХК-ийн хувьцааг Монгол Улсын Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компани эзэмшдэг. Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөгч нь Монгол улсын иргэн Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар аж.

https://news.zindaa.mn/2vd6


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.