Өрөөнөөс нь 70 сая төгрөг гарч ирсэн ННҮГ-ын дарга Ш.Одончимэгийн хэргийг Прокурорт шилжүүлжээ

5906

Хоёр жилийн өмнө буюу 2017 оны аравдугаар сард АТГ-ын газрын ажилтнууд “Хангарьд” ордны 8 давхарт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авч, хэд хэдэн хүнийг баривчилж байв. Ордны наймдугаар давхарт Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэгжлэг хийсэн өрөөнөөс  70 орчим сая төгрөг бэлнээр хураан авч байсныг хэвлэлүүд мэдээлж байв.

Энэ хэрэгт холбогдуулан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга  Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг АТГ 18-нд баривчлан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд тэдний хэргийг АТГ шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн Нийслэлийн Прокурорт хүргүүлсэн байна.

Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий есөн компанид бараа, материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, их хэмжээний хөрөнгө завшсан хэмээн буруутгасан. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудынхаа хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлж өөрсдөө завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.

UPDOWN.MN


URL:

Нэр: site web Огноо: 17 September 2019

I just want to tell you that I am just beginner to blogging and actually liked you’re website. Very likely I’m planning to bookmark your blog post . You certainly have fabulous well written articles. Thanks a bunch for revealing your website page.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.