Сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй нь эвлэлдэн нэгдэж нам байгуулна

11 (1)УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан хойшлуулсан заалтаар зарчмын зөрүүтэй саналаар үргэлжлүүлэн санал хураана гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. УИХ-ын гишүүдийн, тэр дундаа МАН-ын бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьт хүрэхээр хойшлуулсан заалтуудаар санал хураалт явуулах юм. Үдээс хойшхи хуралдааны дараагаар тус намын бүлэг хуралдсан. Парламентын засаглах асуудалтай холбогдуулан “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн саналд гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-20-30 мянган гишүүнээр нам байгуулж болохгүй гэж бодож байна. Монголчууд 30 жил хоёр намын системээр байгуулагдсан. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн заалт гэж үзэж байна. Энэ чинь МНН-ыг байхгүй болгох бодлого.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Энэ заалтыг засч, дэмжих ёстой. Намыг үүсгэн байгуулах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох ёстой. Ингэхдээ тухайн жилийн сонгуулийн насны тоогоор нэг хувь хүртэл гэж үзэх хэрэгтэй. Өнөөдөр борооны дараах мөөг шиг 34 нам байна. Бүгдээрээ нэг тамгатай. АН харин ч ардчилалтай. Бусад жижиг нам компани болсон. Сонгуульд ялагдахаараа намын дарга нар нь хариуцлага тооцдоггүй. Нам нэртэй тоглож байна. Тиймээс намын санхүүжилтийг ил болгоод, тоог гаргах хэрэгтэй. Ногоон нам ч гэсэн нэг хүний бургас барьсан нам байдаг. Яагаад ч юм улс төрийн намын гуравдугаарт бичигдээд, тэрийгээ наймаалцах гээд явж байдаг.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Монголын бүх улс төрийн процессийн нүгэл улс төрийн нам дээр очиж байна. Яагаад Засгийн газар огцордог вэ. Тэр намууд худлаа ярьдаг, хулгай хийдэг хуулиа мөрддөггүй  хүнийг  өөрсдөө гаргаж ирдэг.  Намуудынхаа учрыг олоогүй цагт буруугаа Үндсэн хууль руу чихэж болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Намын санхүүжилт байхгүй, ганц хүнтэй намууд байна. Сонгууль болохоор идэвхждэг. Намуудын хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өндөржүүлэх ёстой. 801 хүний гарын үсэг зурдаг байсан бол одоо 20 мянган хүний гарын үсэг зурах юм байна. Би энэ төслийг дэмжиж байгаа.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 65 гишүүн оролцож, 90,8 хувь нь гишүүн дэмжлээ.

Н.Энх

Shuud.mn


URL:

Нэр: important source Огноо: 18 September 2019

I just want to tell you that I am all new to blogging and site-building and honestly savored your web page. More than likely I’m want to bookmark your blog post . You really have awesome article content. Thank you for sharing your blog.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.