В.Путинд цэцэг барьсан охин дуучин А.Хаянхярваагийн үеэл дүү аж

EDh3xJiVUAER5I9ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинг угтах төрийн ёслолд цэцэг барьсан бяцхан охиныг шүүмжлэх дуртай массын “хуруу” зүгээр өнгөрөөсөнгүй. Хэт унжгар, өмссөн хувцас нь сунжгар, гутал нь өсгийтэй гэх мэтээр өөлөгсдийг тас цохиж, “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваагийн жиргээ онцгой байв. Тэрбээр, “Хайртай дүү Наамуу цэцэг өгөх боллоо. Хөх тэнгэрийн орны үр ач юм чинь хөх дээл өмсүүлээрэй гэж аав ээжид зөвлөсөн” гэв. Хаянаагийн дүү А.Ононгийн дунд охин Б.Намударь English school сургуульд элсэн орсон шинэхэн сурагч аж. Онон бүсгүй таван хүүхэдтэй бөгөөд бага нь нярай тул охиноо бэлдүүлж явах завгүй, өвөө эмээ нь л шалгаруулалтад хүргэж, дээл хувцсыг нь захиалж хийлгэжээ. Тэд хүү Хаянаагийнхаа зөвлөснөөр хөх өнгийг сонгож, харин загварын хувьд настай хүмүүсийн нүдээр бага зэрэг “овортой” сонголт хийсэн нь шүүмжлэлийн бай болоход хүргэжээ.

Төрийн ёслолын албанаас хэт гялалзсан, ганган байх хэрэггүй гэдгийг анхааруулсан аж. Дипломат ёс, төрийн хүндэтгэл, улстөрчийн этик, цаашлаад эцэг хүний хандлага бүгдийг нэг дор үзүүлсэн тэрхэн агшин гэрэл зурагт мөнхөрсөн шигээ бяцхан охины амьдралд тод дурсамж үлдээх нь тодорхой.

ЗГМ сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.