Арван жил түргэн хоол идээд сохорч, дүлийрэв

Eating Junk FoodАнглийн Бристол хотын оршин суугч хоол хүнсэн дэх амин дэмийн дутагдлын улмаас сохорсныг Daily Mail сонин мэдээллээ. Ердөө 19 настай британи залуу сүүлийн арван жилийн турш чипс зэрэг янз бүрийн шарсан төмс, зайдас, гахайн махтай сэндвич, гамбургер зэргээр хооллосон байна.

Хүүхэд байхаасаа л өөр хоол идэхээс татгалзаж эцэг эхээрээ түргэн хоолны газруудаас хоол захиалж авчруулдаг байсан хүү 14 нас хүрэх үед эрүүл мэнд нь муудаж, ядрамтгай болжээ. Эмнэлгийн шинжилгээгээр хүүд цус багадах өвчтэй гэсэн онош тавьж, амин дэмийн курс тариа хийж, мах, ногоо, үр жимс бүхий зохистой хоолны дэглэм баримтлах зөвлөгөө өгсөн байна. Эмчийн зөвлөгөөг хайхралгүй фастфуд үргэлжлүүлэн хэрэглэсээр ердөө жилийн дараа буюу 15 настайд нь хүүгийн хараа болон сонсгол мууджээ.

Тухайн үед өвчтөн В12 амин дэм, зэсийн дутагдал болсон нь шинжилгээгээр илэрсэн юм. Зохисгүй хоолны дэглэмээс болж хүүгийн хараа муудсаар 17-тойдоо таг сохорлоо. Хүүд хүнсний нэмэлт бичиж, хоол тэжээлийн эрүүл дэглэм баримтлах эмчилгээ хийв.

Түүнийг “Нийгмээс бүрэн тасарсан. Сургуулиа төгсөөд мэдээллийн информатикаар коллежид  элссэн. Гэхдээ юу ч сонсож, юу ч харж чадахаа больсон болохоор сургуулиа хаясан” хэмээн эх нь тайлбарлав. Эх нь өвчтэй хүүгээ асрахаар ажлаасаа гарчээ.

Хоолны буруу дэглэм харааны мэдрэлийг нь сэргэх аргагүй болгосноос залуу Снеллений диаграмм (хараа шалгадаг хүснэгт) дээрх хамгийн том үсгийг ялгах төдийхөн хараатай үлджээ.

ЗГМ сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.