Кэрри Лам: Эсэргүүцлийн шалтгаан нь зөвхөн хуулийн төсөл төдий биш

1_g700_bЗургаадугаар сараас эхлэн Хонгконгийг бүрхсэн олон нийтийн эсэргүүцэл нь гагцхүү сэжигтэн шилжүүлэх хуультай холбоогүй, түүний хил хязгаараас ч даван гарсан гэж Кэрри Лам өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Хуулийн төслийг эргүүлэн татах шийдвэр нь “хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх ердөө эхний алхам” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Оршин суугчид зөвхөн улс төрийн төдийгүй орон сууцны хүртээмжгүй байдал, залуусын боломж, орлогын тэгш бус байдал зэрэг нийгэм эдийн засгийн асуудлуудад санаа зовниж байгаа гэдгийг Лам өгүүлжээ.

Түүнчлэн тэрбээр хүн амын бүхий л давхаргынхан төдийгүй гүнзгийрсэн асуудлуудыг шийдэхэд арга зам хайх үүднээс шинжээч судлаачидтай бүх талын яриа хэлэлцээр зохион байгуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн болон эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн Хонгконгод гурван сарын өмнөөс олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхлэсэн юм. Хонгконгийн захиргааны тэргүүн Кэрри Лам олон нийтийн шахал дарамтын улмаас хуулийн төслийг зогсоож байгаа тухай нэг бус удаа мэдэгдсэн ч жагсаал намжаагүй. Улмаар өнгөрсөн лхагва гаригт тэрбээр Хууль тогтоох зөвлөлөөс дээрх хуулийн төслийг татаж байгаа талаар албан ёсоор мэдэгдсэн юм.

Г.Бямбасүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.