“Монгол Улсад эмүльс, хар, цагаан замаскны шинэ үйлдвэр нээгдлээ”

“Хөгжил комплекс”  ХХК нь 2018 онд барилгын материалын үйлдвэрлэл,  худалдааны чиглэлээр анх байгуулагдсан  үндэсний 100% хөрөнгө оруулалттай компани юм.

Тус компани 2018  оноос эхлэн  шинэ төрлийн хар цагаан замаск, плитан цавуу, дотор гадна чулуун фасадны эмульс, фасадны чулуун замаск, чулуут өнгөлгөөний эмульс, татдаг замаск зэрэг бүтээгдэхүүнийг монголдоо анх удаа үйлдвэрлэж байна.

Бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь Монгол улсын чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүн бөгөөд нар салхинд гандаж, өнгөө алдахгүйн зэрэгцээ манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр баригдаж буй барилгын эдэлгээ насжилт уртсах давуу талтай гэдгээрээ онцлогтой юм.

Манай компани цаашид импортыг орлох экспортод гаргах боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.


URL:

Сэтгэгдэл бичих