ЕРӨНХИЙ САЙД АА, ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал төсвийн мөнгөөр туйлж байна

ea37b22733b7d8dc97f500d163506b50Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хүнд суртал, авлигалтай хатуу тэмцэхэд сэлмээ эргүүлнэ хэмээн зарласан. Гэтэл Татварын ерөнхий газар өнөөдрийг хүртэл хариуцсан даргагүй, ажил нь урагшлахгүй байсаар байна. Улс орны төсвийн 60 орчим хувийг бүрдүүлдэг нэг том агентлаг нь эзэнгүйтэж байгааг Ерөнхий сайд нь мэдсэн үү.

Энэ сиймхийг ашиглан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн хүн болох Б.Заяабалыг ТЕГ-ын дарга, дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тавиад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл Б.Заяабалыг хоёр албан тушаал дээр түр орлон гүйцэтгэгч болгон томилжээ. Тус тусын өөр өөрийн чиг үүрэгтэй дарга, дэд дарга гэсэн хоёр албан тушаалыг ганцаараа  орлож  буй Б.Заяабал нь татвар төлөгчдийн мөнгөөр туйлж буй талаар зарим эх сурвалжууд мэдээллээ. Тухайлбал, Б.Заяабал нь албаны 3 авто машин, 2 оффисын өрөөг зөвхөн өөртөө зориулан ашиглаж байгаа аж. Зөвхөн нэг түр орлон үүрэг гүйцэтгэж буй хурган даргад үйлчлэхээр бүхэл бүтэн 3 авто машины бензин, жолоочийн зардал, хоёр оффисын өрөө өгч эрхлүүлдэг нь юуных вэ Ерөнхий сайд аа.

Татварын байгууллага иргэддээ хүрч ажиллахгүй, и-баримтын олголт, бүртгэл, баталгаажуулалт, сугалаа хонжвор нь өнөөг хүртэл хэл ам таталсаар байна. Мөн томоохон аж ахуйн нэгжүүдээсээ татвараа авахаасаа илүү амиа зогоож, хэдэн бор ажилчдаа тэжээхийн төлөө явж буй бизнес эрхлэгчдээ байнга дарамталж, төрийн нэр дор хяргадаг нь худлаа биш билээ.

Бүхэл бүтэн 1800 орчим татварын алба хаагчид дарга үгүй, шийдвэр гаргах эзэнгүй, түр орлон үүрэг гүйцэтгэгчийн амыг харан ажиллаж байна. Түр үүрэг гүйцэтгэж буй Б.Заяабал нь дорвитой ажил хийхгүй, хүнийрхүү хандлагаар хандаж буй нь даанч байгаа нь түүний тансаглалаас харагдана.

Б.Заяабалын хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын сонгуулийн зохион байгуулагчаар, Төрийн өмчийн хороонд тус тус ажиллаж байжээ.

zuv.mn


URL:

Сэтгэгдэл бичих