СТА Ө.Цэрэнчунт өнөөдөр хоолойгоо тэрбумаар даатгуулна

“Алагхан хорвоод хоёулахнаа шүү дээ”, “Найзуудаа санана” зэрэг дуугаараа олон нийтэд танил болсон “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт өнөөдөр хоолойгоо тэрбум төгрөгөөр даатгуулна.

Тэрбээр өнөөдөр “Central tower”-ын таван давхар 505 тоотод 15.00 цагаас хоолойныхоо даатгалыг хийлгэнэ гэв. Энэ үеэр хэвлэл мэдээллийнхэн болон өөр бусад сонирхсон хүмүүс түүнээс сонирхсон асуултадаа хариулт авах боломжтой юм байна.

Дашрамд дуулгахад, Ө.Цэрэнчунт ирэх сард сонгодог урлагын гайхамшигийг мэдрүүлсэн тоглолтоо Дуурийн театрт тавих юм байна.

С.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих