Ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

70818653_2392137194376924_4460247567514468352_nНийслэлийн хэмжээнд 2019 оны 06 дугаар сараас эхлэн орсон усархаг аадар борооны улмаас дүүргийн 2, 5, 8, 9, 17, 19, 21, 27 зэрэг хорооны нутаг дэвсгэрт үер бууж дүүргийн хэмжээнд Онцгой байдал зарлан үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа билээ.

Онцгой комиссоос үерт автсан нийтийн эзэмшлийн гудамж талбай болон айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан юм.
Тухайлбал дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Баяндэмбэрэл ХХК, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран 5, 8, 9, 17, 19 дүгээр хороодод ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн бол өнөөдөр дүүргийн 2, 21, 27 дугаар хороодын айл өрхүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж эхэллээ. Түүнчлэн гадна хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийг “Hi-Cop” бодисоор, айл өрхийн нүхэн жорлонг Хлорын шохойгоор ариутгал хийж нян бактери, вирусийг устгаж байгаа аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.