Хүүхдээ зарж, шинэ утас авчээ

pic_f0ebc93dd7928080d21974fe819cdf7d_bХятадын Жөжян мужид нялх хүүхдүүдээ үрчлүүлэхээр зарсан эмэгтэйг баривчилсан талаар AsiaOne цахим хуудас мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, эмэгтэй 2018 оны есдүгээр сард хүүхдээ зарсан бөгөөд өртэй, мөнгөгүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна. Хүүхдүүдийн эцэг тэднээс татгалзаж, зугатсан, харин эмэгтэйн эцэг эх эцэггүй хүүхэд төрүүлсэн гэсэн шалтгаанаар туслаагүй гэнэ.

Улмаар эмэгтэй ихэр хүүхдүүдээ 65 мянган юань буюу 23 сая орчим төгрөгөөр зарсаны дараа хүүхдүүдийн эцэг мөн л өрөө төлөх шалтгаанаар эмэгтэйгээс мөнгө авчээ. Харин үлдсэн мөнгөөр зээлээ төлж, шинэ гар утас авсан гэнэ.

Цагдаагийнхан энэ хэргийг өөр хэрэг мөрдөх явцдаа саяхан олж мэдсэн байна. Улмаар худалдагдсан хүүхдүүдийн эцэг эхийг баривчлан, ихрүүдийг олж ээжийнх нь эцэг эхд хүлээлгэн өгчээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих