Үндсэн хуулийг өөрчлөх АИХ-ыг байгуулъя

5995

МАН-ын 62 гишүүн Үндсэн хуулийн төслийг санаачлан өргөн бариад гурван сарын хугацаа өнгөрчээ.   Чуулганаар хэлэлцэх олон чухал асуудлыг тэд хойшлуулж оруулж ирсэн.  Гэвч эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадахгүй  нь бараг л тодорхой болж байна.    Үндсэн хуулийн  хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлээд МАН-ын хагарал сэдэрч, дотооддоо нүдэлцэж эхлэв.  Ерөнхийлөгчийн зүгээс  ч Үндсэн хуулийн  төсөлд хүргүүлсэн саналаа татаж, МАН-ын төсөлд “хориг” тавих нь баараггүй болсон.  Өөрийн гэсэн улс төрийн тоглолтыг эхлүүлж,  ард түмнээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай биш  Ерөнхийлөгчийн засаглалтай холбоотой асуултыг асуухаар зүтгүүлж эхлэв.   Сөрөг хүчин ч  Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаас нэрээ татлаа.

Ийнхүү улс төрийн хүрээнд  Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө гэсэн нэгдмэл санаа үгүй болж, бүгд өөрийн замыг хөөж байна.  Тэгэхээр тархай, бутархай  МАН одоо  Үндсэн хуулийн өөрчлөлт гэж мянгантаа орилоод ч нэмэргүй боллоо.

Ер нь анхнаасаа л МАН-д  Үндсэн хуулийг өөрчлөх бэлтгэл, ёс зүй, сэтгэл байгаагүй гэдэг нь улам тодорч байна.  Үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх  нарын үгнээс харж болно.    Ерөнхийлөгчийн зүгээс  Үндсэн хууль өөрчлөх байтугай МАН давамгайлсан УИХ-ыг тарахыг албан ёсоор хоёр ч удаа санал болгосон. Тухайлбал,  2018 оны аравдугаар сарын 29-нд “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах бичиг хүргүүлсэн байдаг.  Тус албан бичигт “…2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа…Мөн УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан ЖДҮХС-гаас сарын зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсч, иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна…” гэжээ.

Түүний дараа 2019 оны тавдугаар сарын 23-нд Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, “УИХ-ыг тар” гэдэг шаардлагаа дахин тавьсан юм.  Ерөнхийлөгчийн зүгээс анхнаасаа ийм л санаа, зорилготой байсан.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч намын гишүүддээ хандаж  “…Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй. Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй” гэж загнасан.  Үр дүнд нь өнөөх гишүүд нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт бойкот хийгээд эхэлсэн байдаг.  Угаасаа л МАН-ын гишүүдийн хамгийн сайн чаддаг зүйл нь энэ юм.   Тэгэхээр яаж ч ямар ч талаас нь харсан энэ парламентад  Үндсэн хуулиа даатгаад  орхиж болохгүй юм.

Одоо бид яах  ёстой вэ.  1992  онд батлагдаж, 27 жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэж ирсэн Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны асуудал болчихоод байгаа.  Уул уурхай, улс төр, нийгэм, эдийн засаг гээд цааш хөгжихөд зайлшгүй эрх зүйн орчноо сайжруулах ёстой гэдэг дээр олонхи эрдэмтэн судлаач санал нэгдсэн.  Ёс зүйгээр маруухан, дотооддоо хямралтай, гадаадаас гар хөлтэй байж болох улстөрчдөөр  Үндсэн хуулиа өөрчлүүлбэл бараг л “амиа хорлосонтой” ялгаагүй асуудал болчих гээд байдаг. Ерөнхийлөгч,  МАН, АН  бүгдэд нь  Үндсэн хууль өөрчлөх түүхэн ажлыг хийх бэлтгэл алга.  Тэд тэгтлээ томроогүй, томоожоогүй, түүхийгээрээ байна.

Харин нэгэнт бид энэ цаг үед ирсэн учраас Ардын Их Хурлыг байгуулж, Үндсэн хуулиа өөрчлөх гарц байгаа. 1992 онд нийслэл,дүүрэг, аймаг, сум бүрийн төлөөллөөс бүрдсэн АИХ-ын 430 депутат 70 гаруй хоног хэлэлцэж Үндсэн хуулиа баталсан байдаг.   430 төлөөлөгчийн 270 нь гэхэд аймаг, сумдаас ирж, Үндсэн хуулиа батлалцаж байлаа.  Тэд өдөр шөнөгүй хуралдаж, олон саналыг авч хэлэлцсэн байдаг.   “Монгол Улс нийслэлтэй байна” гэж Үндсэн хуульд оруулж байсан ч тухайн үед Бага хурлын гишүүдийг Улаанбаатар гэдэг үгийг авч хаялаа гээд “Монгол Улс нийслэлтэй байна. Нийслэл нь Улаанбаатар байна” гэж эх хуульд оруулж өгсөн. Төлөөлөгчид иргэдийн саналыг нь авч яг л өөрсдөдөө тулгардаг бэршээлтэй асуудлыг  Үндсэн хуульдаа оруулж байсан гэдэг.  Үүгээрээ ардчилал зарчмыг хангаж байсан юм.  АИХ-ын төлөөлөгчид Үндсэн хуулийн заалт бүрийг хэлэлцэн 70 гаруй хоног хуралдаж түүхэн Үндсэн хуулийг баталсан.  Тэр хууль нь 27 жил оршин тогтнож  чадсан байдаг.

Тэгэхээр одоо бид өөрсдийн өмч   болсон Үндсэн хуулиа дан ганц МАН-д даатгаж суухаар Ардын Их Хурлыг байгуулж,  өөрчлөх  боломжтой.  Тухайн үеийг  бодвол мэдээлэл технологийн салбар  харьцангуй хөгжсөн.  Хэн,  хаанаас ч холбогдох боломжтой.  Нийслэл, дүүрэг, аймаг сум бүрээс төлөөлөл бий болгож, зөвхөн  Үндсэн хуулийг өөрчлөхөөс гадна намуудын хувьд өөрсдөдөө  ашигтай хувилбараар баталдаг  Сонгуулийн хуулийг ч  энэ хэлбэрээр өөрчилье. Залуучууд, эмэгтэйчүүд, ахмад үеийнхэн гээд бүгдийнх саналыг оруулъя.  Иргэд  АИХ-ын төлөөлөгчөө сонгож, түүгээрээ дамжуулан саналаа хүргэж, эргээд “миний санал хэрхэн тусгагдсан гэдгийг” хэвлэл мэдээлэл , олон нийтийн сүлжээгээр ч хянаад явах боломжтой. Ингэвэл  нөгөө яриад байдаг ардчилсан  зарчим нь хангагдах гээд байна.    Тэгэхгүй бол энэ удаагийн өөрчлөлт  анхнаасаа ард түмнийхээр биш нам, улстөрчдийн хүсэл сонирхлоор явж ирлээ.  Тиймдээ ч олон ашиг сонирхол огтлолцоод  Үндсэн хууль дээрдэх  битгий хэл дордох   тийшээгээ л явчихлаа.   Ер нь дан ганц нам өөрчлөөд хэзээ ч дээрдээгүй гэдгийг  2000 онд хийсэн дордохын долоон өөрчлөлт харуулдаг.   УИХ-д 72 гишүүний суудалтай одоогийн МАН дангаараа өөрчлөлт оруулсан нь түүхэнд “дордуулсан долоон өөрчлөлт” нэрээр үлдсэн билээ.  Тэгэхээр дахин намаар Үндсэн хуулийн өөрчлүүлэхээ больё. Үндсэн хуулийн өөрчлөх  АИХ-ыг ард түмэн байгуулъя.

Одоо улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэр, МАН-ын зүгээс өнгөрсөн гурван сарын хугацаанд өөрчлөхөөр ярьсан төслөө өөрчлөх үү үгүй юу гэдгийг асууна гэж байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг ирэх сарын 30, 31-нд, гадаадад оршин суугаа иргэдийн дунд 19, 20-нд товлоод байна. Санал асуулгад Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах хэмжээний төсөв гарна гэсэн. Ингэж байхаар АИХ-ыг байгуулж, нийслэл, дүүрэг, аймаг сум бүрээс төлөөллөө авчираад , залуучууд эмэгтэйчүүдээ суулгаад, эрдэмтэн судлаачидтайгаа нэгдээд асуудлыг шууд яриад шийдчихсэн нь арай л шударга, ардчилсан зарчимд нийцнэ дээ уг нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.11  ЛХАГВА  №180  (6147)

Т.БАТСАЙХАН


URL:

Нэр: kevin durant shoes Огноо: 8 October 2019

My husband and i have been now fortunate when Emmanuel managed to round up his reports using the ideas he obtained out of the web pages. It’s not at all simplistic just to continually be freely giving hints that many some other people might have been trying to sell. So we do understand we have the writer to give thanks to for that. Most of the illustrations you made, the straightforward blog menu, the friendships you can give support to promote – it’s most extraordinary, and it is facilitating our son and the family know that the content is enjoyable, which is certainly exceptionally important. Thanks for all the pieces!
kevin durant shoes http://www.kd-10.us

Нэр: christian louboutin shoes Огноо: 9 October 2019

I in addition to my pals appeared to be analyzing the excellent advice located on your site then then I had a terrible feeling I had not expressed respect to the website owner for those techniques. The boys had been as a consequence passionate to see them and already have honestly been using them. Many thanks for simply being well kind and then for going for these kinds of incredible areas most people are really needing to understand about. My very own sincere apologies for not expressing gratitude to earlier.
christian louboutin shoes http://www.christianlouboutin-shoes.org

Нэр: fila shoes Огноо: 12 October 2019

Thank you so much for giving everyone a very spectacular opportunity to read articles and blog posts from this blog. It really is very beneficial and also packed with a lot of fun for me personally and my office colleagues to search the blog not less than three times weekly to learn the newest tips you will have. And definitely, I’m at all times amazed considering the superb hints you give. Some two points on this page are really the most beneficial we have ever had.
fila shoes http://www.filashoes.org

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.