ЖИРГЭЭ: Автобусны жолооч нар одоо юу юм бэ?

6028

Автобусны жолооч нар бол хүн биш. Хүнтэй төстэй зан араншин тэдэнд байхгүй. Өөдгүй амьтад. Хүнийг хайрладаггүй. Ичиж зовно гэж үгүй. Хүний санаанд багтамгүй үйлдлүүдийг зүгээр л бодож санах зүйлгүйгээр хийнэ. За яахав, халтайсан хар дургүй хүрмээр нүдэнд хүйтэн царайтай байж болох ч ядаж байхад яг царай шигээ ааштай. Тэднээс авах юм юу ч байхгүй. Сайн тал, давуу чанар гэж байхгүй. Үхэж байвал лав миний сэтгэл өвдөхгүй. Хүнийг үргэлж зовооно. Тэдний хувьд болохгүй юм гэж ерөөсөө байхгүй. Яаж ч болно. Хөгжим чанга тавьж болно, буудалдаа удаан зогсож болно, зорчигчдоо буулгахгүй байж болно, суулгахгүй байж болно, доромжилж болно, зодож болно, тамхи татаж болно, цонхоороо нулимж болно, хараал хэлж болно, ширүүн явж болно. Жишээ нь, замын голд өөр нэг автобустай чанга чанга буу халаад зогсчихоно. Бүгд тэр хоёрын яриаг чагнаад л дуусахыг нь хүлээгээд бухимдаад л зогсоод байна. Эсвэл дүүрэн хүмүүстэй явжийж түлш авна, тосоо шалгана. Түгжрээн дунд “Өө, хар пизда аа!” гээд л хашгирна. Автобусан дотор хөгшид, хүүхэд эмэгтэйчүүд яваа тухай тоож байгаа ч юм алга. Өмнөөс нь миний нүүр халуу оргиж байгаа юм чинь. “Урагшаа явцгаа!” гэж зандарна. Тэд одоо юу юм бэ? Малтай харьцаж байгаа юм уу хаашаа юм. Эсвэл ачаа зөөж байгаа юм уу? Тэр сонсдог зохиолын дуу нь яг тэр байдлыг нь илэрхийлнэ. Би үнэнээ хэлье. Би зохиолын дууг үзэн яддаг. Сонсохоор уур хүрээд байдаг юм. Нэг тийм дураараа, хариуцлагагүй, яасан ч яадын, юу ч болж байсан хамаагүй, болдог юм болдгоороо болог гэж байгаа аятай сонсогддог. Клип энэ тэр нь хог л гэсэн үг. Дуучин нь зориуд хүний дургүйг хүргэх гэж байгаа юм шиг мануухай шиг зогсчихоод тэртэй тэргүй онигор байж нүдээ улам онийлгон тэнгэрийн хаяа ширтэн талимаарахыг нь яана. Мөнхийн зүүд нойрон дундаа амьдарч байдаг юм уу хаашаа юм. Нас дээр гарсан хөгшин хүний бодол санаа шиг мангар удаан, залхуу хүрмээр. Амьдралын эрч хүчийг бүр мөсөн устгах зориулалттай ч юм шиг. Айраг уусан шигээ алхайгаад хэвтэж байвал таарах. Морин хуур ч тэр морин хуур. Зунгааралдаж сунжирсан үхэл ханхалуулсан аятай. Яг л тэр малчин айлын зорилгогүй, ирээдүйгүй, мөрөөдөлгүй, үмхийрч ялзарсан зогсонги амьдралын хэв маягийг харуулсан байдалтай.

Монголын нийгэм


URL:

Нэр: гадаад Огноо: 13 September 2019

хэний зараалаар үүнийг бичив ээ?

Сэтгэгдэл бичих